Wednesday, December 16, 2009

Эзэгтэй танд (Ахуйн зөвлөгөө)

Давсыг чийг татаж бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд хэдэн ширхэг цагаан будаа хийнэ.
Хувцсан дээр тогтсон зөөлөн чихэр, шоколадны толбыг давстай усаар угаавал арилна.
Тунгалаг шилэн сав, болор эдлэлийг ялимгүй цуу, давс хийсэн бүлээн усаар угаавал өнгөө алдах нь бага.



Хуниастай юбка, өмдийг савантай бүлээн усанд норгосон даавуу (марли) тавьж индүүдвэл хуниасаа хадгалах нь удаан байдаг.

Нимбэгний шүүсэнд дэвтээсэн буюу угаасан мах халуун өдрүүдэд ч шинэхэн хэвээр байдаг гэнэ.

Утсан хиамыг хагас минут хэртэй хүйтэн усанд байлгаад хальслахад хальс нь хялбар хуурна.

Сүүнд элсэн чихэр эсвэл сод хийж буцалгавал витаминлаг чанараа хадгалахын зэрэгцээ гашлах нь бага. Үүнд нэг литр сүүнд нэг цайны халбага элсэн чихэр эсвэл чимх сод хийнэ.

Хагарсан өндгийг чанахдаа өндөгний хагархайд нимбэгний шүүс түрхэх буюу эсвэл чанах усандаа бага зэрэг уксус хийвэл өндөгний цагаан нь гоожихгүй.

Чанасан гоймонг амттай болгоё гэвэл шүүснийхээ дараагаар бага зэрэг шарна.

Арилгасан сармисыг ургамлын тосонд хийвэл хатдаггүй. Сармис шингэсэн тосоо зуушинд хэрэглээд үзээрэй.

Арилгасан төмсийг бага зэрэг уксустай усанд хийвэл 3-4 өдөр мууддаггүй.

Зэвэрсэн хутганы зэвийг арилгахын тулд наранцэцгийн тос түрхээд 30 минут байлгасны дараа зүлгүүрээр үрнэ.

Арьс нь муудсан гутлыг нимбэгний хальсаар арчвал өнгө орно.

No comments:

Post a Comment