Wednesday, December 16, 2009

Эмэгтэй хүний мөрдвөл зохих 15 зарчим

1. Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.
2. Хэн ч харсан нууцлаг, тааварлашгүй байхыг хичээ. Нууцлаг байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг улам өдөөдөг.
3. Сонирхолтой яриа, нөхөрсөг маргаан, урлаг уран зохиолын талаар санаа нийлдэг зүйлээрээ бусдын анхаарлыг татахыг хичээ.

“Үг” гэр бүлийг холбох гүүр

Гэр бүлийн харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цөөн жил болж байгаа, хүүхэд төрүүлээгүй гэр бүлд нөхөр эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг.

Таагүй дурсамжийг бодол сэтгэлээсээ авч хая

Стресст оруулдаг олон хүчин зүйлийн нэг нь таагүй дурсамж юм. "Зарим юмыг мартаж чаддаг байх хэрэгтэй" гэж нэг сэтгэгч хэлсэн байдаг. Иймд золгүй явдал, уйтгар гуниг, гомдол гутралыг аль болох хурдан март. Учир нь хэцүү үеийг дахин дахин сэргээж санах нь түүнийг олон дахин туулж өнгөрөөхтэй адил гэнэ. Ингэснээр хүн хүсээгүй стресст ордог.

Амьдралын хань төсөөлж байснаас огт өөр хүн байдаг

Гэр бүлийн харьцаа тааламжгүй болох хамгийн гол шалтгаан нь бодит бус хүлээлт гэж сэтгэлзүйчид үзэж байна. Үүн дээр амьдралын өдөр тутмын ачаалал, стресс ч нөлөөлдөг нь тодорхой. Ихэнх хосууд амьдралын хань нь бодит байдал дээр төсөөлж байснаас огт өөр хүн байдгийг мэддэггүй. Харин хожим мэдсэн хойноо гутарч гонсойх нь бий.


Нэг. Харьцааны хямралаас зайлсхий. Ямар ч тохиолдолд дуугаа хураах, хөндий хүйтэн байдал гаргахгүй байх. Шууд нээлттэй ярих нь уур бухимдал төрүүлж болох ч хямсгар байснаас хавьгүй дээр. Харилцан яриа бүр хүнийг ойртуулдаг.
Хоёр. Хүмүүжүүлэх гэж улайрч зүтгэх хэрэггүй. Хэрэв та нэг хүний алдаа дутагдлыг мэдсээр байж, хүлээн зөвшөөрөөд гэрлэчихсэн бол түүнийг бодит байдлаар нь хүлээн ав. Мэдээж эвгүй зуршил, дутагдлыг нь хэлж, засч залруулах гэж оролдох нь зүй. Гэхдээ үүнийг зорилгоо болгож, ханиа орвонгоор нь өөрчлөх гэж зүтгэх нь илүүц.
Гурав. Дуугүй байж чадах урлагийг эзэмш. Уурлахдаа удаан нөгөө талаа сонсож сурах нь олон хурц асуудлыг зөөлрүүлж өгдөг. Хосуудад бие биеэ гүйцэд сонсох чадвар дутагддаг. Зарим асуудлыг дэвэргэлгүй, дуугүй өнгөрөөх нь ашиг тустай байдаг. Энэ нь таны мэдрэмжээс хамаарна.
Дөрөв. Харилцан талархалтай бай. Гэр бүлийн харьцаа эвтэй, найртай байх нь жижиг сажиг зүйлээс бүрддэг. Талархалгүй байх, их зан гаргах, үл тоомсорлох, урам хайрласан найрсаг үгийг хэлдэггүй гэр бүлийн уур амьсгал ямар байдаг нь тодорхой. Иймээс найрсаг, хайрын үгээ хэлж байх хэрэгтэй. Бие биенийхээ амжилт бүтээл, ач тустай зүйлд анхаарал хандуулж сур. Хайртай гэж хэлдэггүй юм гэхэд энхрий ялдам үгс, дотно инээмсэглэл, шүргэлцэл, үнсэлт зэрэг нь таны сэтгэлийг мөн илчлэх юм.
Хуримлахаас өмнө анзаарч байгаагүй эсвэл ялихгүй мэт санагдаж байсан өө сэв, дутагдал нь амьдрал дээр зөрчил үүсэх юм гэж санадаггүй, тооцоолдоггүй учир шалтгаан байна. Иймд гэр бүлд төгс биш юм гэхэд тааламжтай харьцааг бүрдүүлэхэд юунд анхаарвал зохистой вэ?

Жил ба орд

Эхлээд жилээ сонгоод тээд ордоо тааруулан хараарай.
ХулганаҮхэрБарТуулайЛууМогойМорьХоньБичТахиаНохойГахай
Хулгана
Матар Хатуу, баригдахад хэцүү Хулгана.
Бумба Оюун ухаан ихтэй, зохиолчийн агуу их авъяастай.
Загас Сэтгэх чадвартай, их зүйлийг хийж чаддаг ч тэнэг зүйл хийх нь олон.
Хонь Тэмүүлэлтэй, түргэн зантай.
Үхэр Сэтгэл татам.
Ихэр Ямар ч урхинаас хол байж чаддаг.
Мэлхий Мөрөөдөмтгий, түүний наргиа цэнгээ нь үнэтэй.
Арслан Хачин, өөр өөртэйгээ байнга тэмцдэг, болгоомжтой байх нь зүйтэй.
Охин Туршлагын Хулгана, амьдралын хэцүү байдлаас гарах гарцыг олно.
Жинлүүр Эвтэй, түргэн зан байдаггүй.
Хилэнц Ёжтой Хулгана, зам дээрхээ бүгдийг нь устгана.
Нум Эрч хүчтэй, мөнгө хурааж ч чадна.


Үхэр
Матар Түүнтэй тоглож наргисны хэрэггүй л болов уу.
Бумба Эрх мэдлээ тайван, зохион байгуулалттайгаар гаргана.
Загас Ухаангүй Үхэр, шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй.
Хонь Нэр хүндэд дуртай, нэрэлхүү Үхэр. Эврээс нь болгоомжлоорой!
Үхэр Эелдэг ялдам Үхэр. Гэхдээ Үхэр бол Үхэр
Ихэр Аливаа зүйлд чухал ханддаггүй, тэсвэр хатуужилгүй.
Мэлхий Зоолон зантай.
Арслан Байлдагч маягийн зантай.
Охин Яс муутай Үхэр.
Жинлүүр Нийтэч, мэдээллийн үүсгүүр байж чадна.
Хилэнц Аюултай Үхэр, огцом ширүүн, зөрүүд.
Нум Төлөв төвшин зантай.


Бар
Матар Ухамсартай, муу юмнаас хол байж чаддаг.
Бумба Ухаантай, бодох хийх 2-ын тэнцвэрийг олж чаддаг.
Загас Ухаангүй Бар, зугаатай , гэвч бас аюултай, ялангуяа өөртөө.
Хонь Тэнхээ сайтай, саадыг даван түулж чадна.
Үхэр Хэт эмзэг, хэт нямбай, хэт ёсорхог. Гэхдээ төлөв төвшин.
Ихэр Ухаангүй шийдвэр гаргадаг ч амжилтанд хүрдэг.
Мэлхий Гэрсэг, идэвх муутай.
Арслан Тэр Арслан шиг байх хэрэгтэй.
Охин Амьдралын ухаантай, зорьсондоо хүрдэг.
Жинлүүр Сургаалтай Бар. Худалдаанд сайн хамтрагч болно.
Хилэнц Хэцүү зантай. Яаж ч магадгүй.
Нум Жинхэнэ Бар. Хол явна.


Туулай
Матар Хатуу бас үг цөөнтэй байж чаддаг.
Бумба Чадварлаг. Сайн найз байж чаддаг.
Загас Нийтэч. Хамт олон түүнд дуртай.
Хонь Зэрлэг мууртай адил зан авиртай.
Үхэр Маш эелдэг ялдам. Түргэн зангүй.
Ихэр Туулайнуудаас хамгийн тайван нь, хааяа эрсдэлтэй зүйл хийдэг.
Мэлхий Сэтгэл татам, хэт нялуун зантай.
Арслан Нэлээн тайван. Амьдралын ухаантай, хэрсүү.
Охин Мэргэн ухаантай. Хэцүү бас аюултай ажил биелүүлнэ харин ажлых нь үрийг бусад хүмүүс ашиглана.
Жинлүүр Сэтгэл их татсан, уян зөөлөн зантай.
Хилэнц Аймаар. Яаж ч чадна.
Нум Өвөрмөц, төлов төвшин.


Луу
Матар Даруухан Луу. Луу гэдэг нь бараг анзаарагддаггүй.
Бумба Гярхай. Өөртөө шүүмжлэлтэй ханддаг.
Загас Мэргэн ухаантай, зориг бадарсан супер Луу. Хол явна, хол ч явах ёстой.
Хонь Ялалтанд итгэж нүдээ анин дайрдаг дааж давшгүй Луу.
Үхэр Гэрсэг, тайван, нялуун.
Ихэр Хувирамтгай, их гялалзан.
Мэлхий Их мөрөөдөмтгий.
Арслан Хэтрүү ба ядаргаатай зантай.
Охин Нарийн нямбай. Хоосон бодол, дэмий хүсэлд автдаггүй цорын ганц Луу. Түүнд найдаж болно.
Жинлүүр Түүнд итгэж болохгүй сэтгэл гонсойлгоно.
Хилэнц Ёжтой, түүнийг оролдох хэрэггүй.
Нум Хамгийн тайван Луу, түүнд итгэж болно.


Могой
Матар Гүн ухаанч Могой. Ухаантай, гэвч ухаан нь нэлээн хийсвэр.
Бумба Нууцлаг. Зөн совин нь санаа зовоодог. Ирээдүйг таамагладаг.
Загас Усны Могой, хүйтэн зантай.
Хонь Аварга Могой. Цохилтоос нь болгоомжил!
Үхэр Үнэнч, сэтгэл татам.
Ихэр Ямагтхувирч байдаг, хөдөлгөөнтэй.
Мэлхий Өөрийгөө зүдрээхгүй, түүнийг хөдөлгөх хэрэгтэй.
Арслан Шилт могой. Гоёмсог юманд их дуртай үүнийгээ ашиглаж ч чаддаг.
Охин
Жинлүүр Үнэн үг хэлж чадахгүй хүртлээ эелдэг зантай. Тэр ховсдох тул болгоомжлоорой.
Хилэнц Зугаа цэнгэлд дуртай тиймээс таныг байнга хардуулах болно.
Нум Шийдэмгий. Зорьсондоо хүрэхийн тулд муу замаар ч явна.



Морь
Матар Хариуцлагатай. Морьдоос хамгийн өвөрмөц нь. Бэрхшээлтэй тулгарна.
Бумба Гоёмсог Морь тул өөртөө санаа тавьдаг.
Загас Бодлогширсон. Тэр номхотгошгүй гэхдээ сэтгэл хангалуун байж чаддаг. Юү хийж чадахаа сайн боддог.
Хонь Халуун, огцом Морь. Гэвч хааяа бодолдоо тууштай.
Үхэр Буулт хийдэг, бусад Морьдыг бодвол аминч зан нь илүү бага.
Ихэр Байрандаа зогсдоггүй, тогтдоггүй Морь. Зорьсондоо хүрэхийн тулд эцэс хүртлээ явдаггүй.
Мэлхий Эмзэг, хэвийн амьдралд дуртай ч эрх чөлөөтэйгээр амьдрана.
Арслан Зөвхөн өөрийгөө л боддог. Яаж ч чадна.
Охин Хувирамтгай. Амьдралын ухаантай.
Жинлүүр Зөвлөгөө сонсдог ч ихэвчлэн дураараа байх дуртай.
Хилэнц Зэрлэг Морь. Дур сонирхолдоо амархан автдаг, эрх чөлөөнд дуртай.
Нум Ажилсаг бас тууштай.


Хонь
Матар Аливаа ажлыг хийхдээ уран сэтгэмж гаргадаг.
Бумба Олон ааштай тул түүний ухаанд итгэсний хэрэггүй.
Загас Урам зоригтой. Урлагийн салбарт маш том амжилт олно.
Хонь Байлдагч, тэмцэгч Хонь.
Үхэр Сэтгэл булаасан. Найз нөхед нь түүнд санаа тавихгүй бол юү ч хийхгүй сууснаас болж үхэж магадгүй.
Ихэр Янз бүрийн юм сэддэг. Хэтэрвэл түүнийг зогсоох хэрэгтэй.
Мэлхий Сайхан сэтгэлтэй, сайн Хонь.
Арслан Бардам. Түүнийг ойлгох их хэцүү зөрчилдөөн ихтэй.
Охин Ялихгүй тус хүргэнэ.
Жинлүүр Урваж магадгүй л хүн тиймээс болгоомжтой байгаарай.
Хилэнц Оргилуун зантай. Маш аюултай бас чадварлаг.
Нум Шийдэмгий, бусдад хэрэгтэй байж чаддаг.



Бич
Матар Хэт нямбай.
Бумба Төлөв товшин, нууцлаг.
Загас Уран бүтээлч.
Хонь Хэцүү хүнд зантай.
Үхэр Сэтгэл татам, хэнд ч хоргүй.
Ихэр Түргэн ууртай.
Мэлхий Сайхан сэтгэлтэй.
Арслан Дүрэлзсэн, халуун зантай.
Охин
Жинлүүр Бусдад таалагдах хүсэл нь өөрийг нь хөнөөж магадгүй, гэвч үргэлж тэнцвэрээ олохыг их тэмүүлнэ.
Хилэнц Зальтай.
Нум Тэсвэр тэвчээртэй.


Тахиа
Матар Өвөрмөц. Гүн бодолтой.
Бумба Өөртөө л санаа тавьж, өөрийгөө л арчилдаг.
Загас Үргэлж биелшгүй төлөвлөгөөтэй байдаг. Хол явах чадвартай.
Хонь Дайчин. Түүний түргэн зан нь хязгааргүй. Хэрүүл маргаан хайдаг.
Үхэр Харьцангуй тайван.
Ихэр Агсанагч Тахиа.
Мэлхий Илэн далангүй зантай. Түүнийг хуурах амархан байдаг.
Арслан Хэний, юуны төлөө хамаагүй өөрийгөө золиосолдог. Зоригтой.
Охин Хатуу, хэрсүү, хол дээрээ бат бөх зогсдог Тахиа.
Жинлүүр Арга мэхтэй, тайван, эвтэй найртай.
Хилэнц Нарийн нямбай, сонирхолтой.
Нум Маш үнэнч.


Нохой
Матар Болгоомжтой Нохой. Түүнд итгэж болно.
Бумба Ухамсартай, оюун ухаан ихтэй.
Загас Өвөрмөц, адал явдалд оролцох дуртай.
Хонь Зоригтой, үнэнч, итгэлтэй.
Үхэр Үнэнч зантай. Бусад нохой жилтнүүдийг бодвол түүний увайгүй ба алсын хараатай зан нь илүү бага.
Ихэр Бодлоггүй ч сайхан сэтгэлтэй.
Мэлхий Маш эмзэг.
Арслан Дайснуудаасаа илүү гарахыг хичээдэг, шуугиантай, их хуцдаг Нохой.
Охин Хашир Нохой.
Жинлүүр Маш зөөлөн зантай.
Хилэнц Хилэн нь бадарсан Нохой. Дүрэлзэн занд нь найдах хэрэггүй.
Нум Эрч хүчтэй. Түүнийг юү ч зогсоохгүй.


Гахай
Матар Хэт хатуу ёсорхог.
Бумба Сонирхол татсан. Төлөв зантай, амжилтанд хүрнэ.
Загас Урам зоригтой.
Хонь Бодлоггүй ч сайхан сэтгэлтэй.
Үхэр Сэтгэл татам. Сэтгэл дотроо хүүхдэрхүү зантай.
Ихэр Ухаангүй Гахай. Хол явна.
Мэлхий Өөрийгөө идүүлэх вий. Болгоомжтой байгаарай.
Арслан Сэтгэл зүрхээ хэзээ ч алдахгүй.
Охин
Жинлүүр Ядрахдаа хэрэглэнэ гэж их нөөц хураадаг.
Хилэнц Гахайд зохисгүй зэвүүн зан гаргаж чаддаг. Хатуу хахир зантай.
Нум Зүй тогтоолтой бодолтой.


Сэтгэгдэлүүд (18) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 22783
Бусад
2009 оны 12-р сарын өрнийн ерөнхий зурхай
Хайр дурлал ба гэрлэлтийн зурхай
Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь
12 ордны эмэгтэйчүүдийн өшөө авалт
Жирэмсэн болвол хайртай залуу тань юу гэж хэлэх бол?

Эзэгтэй танд (Ахуйн зөвлөгөө)

Давсыг чийг татаж бөөгнөрөхөөс сэргийлэхийн тулд хэдэн ширхэг цагаан будаа хийнэ.
Хувцсан дээр тогтсон зөөлөн чихэр, шоколадны толбыг давстай усаар угаавал арилна.
Тунгалаг шилэн сав, болор эдлэлийг ялимгүй цуу, давс хийсэн бүлээн усаар угаавал өнгөө алдах нь бага.



Хуниастай юбка, өмдийг савантай бүлээн усанд норгосон даавуу (марли) тавьж индүүдвэл хуниасаа хадгалах нь удаан байдаг.

Нимбэгний шүүсэнд дэвтээсэн буюу угаасан мах халуун өдрүүдэд ч шинэхэн хэвээр байдаг гэнэ.

Утсан хиамыг хагас минут хэртэй хүйтэн усанд байлгаад хальслахад хальс нь хялбар хуурна.

Сүүнд элсэн чихэр эсвэл сод хийж буцалгавал витаминлаг чанараа хадгалахын зэрэгцээ гашлах нь бага. Үүнд нэг литр сүүнд нэг цайны халбага элсэн чихэр эсвэл чимх сод хийнэ.

Хагарсан өндгийг чанахдаа өндөгний хагархайд нимбэгний шүүс түрхэх буюу эсвэл чанах усандаа бага зэрэг уксус хийвэл өндөгний цагаан нь гоожихгүй.

Чанасан гоймонг амттай болгоё гэвэл шүүснийхээ дараагаар бага зэрэг шарна.

Арилгасан сармисыг ургамлын тосонд хийвэл хатдаггүй. Сармис шингэсэн тосоо зуушинд хэрэглээд үзээрэй.

Арилгасан төмсийг бага зэрэг уксустай усанд хийвэл 3-4 өдөр мууддаггүй.

Зэвэрсэн хутганы зэвийг арилгахын тулд наранцэцгийн тос түрхээд 30 минут байлгасны дараа зүлгүүрээр үрнэ.

Арьс нь муудсан гутлыг нимбэгний хальсаар арчвал өнгө орно.

Ганцаар дэлгүүр хэсэх 9 давуу чанар

Дэлгүүр хэсэж өөрт таалагдсан хувцас хунар, жижиг сажиг зүйлийг худалдан авах дургүй эмэгтэй хүн гэж лав байхгүй байх. Судлаачид ч гэсэн дэлгүүр хэсэх, үсчинд орох зэрэг нь стресс тайлахад багагүй нөлөөлдөг гэж үзжээ.


Зарим бүсгүйчүүд дэлгүүр хэсэхдээ найз эсвэл нөхрөө дагуулах дуртай байхад, харин нөгөө хэсэг нь ганцаар явах дуртай байдаг. Ер нь ганцаар хувцас сонгох нь хэн нэгнийг дагуулж явснаас илүү үр дүнтэй, цаганд ч хэмнэлттэй байдаг нь нотлогдоод байна.

1. Хувцасны кабинд таныг хувцас тохируулан өмсөхөд хэн ч шагайн, таныг яаруулан үл шавдуулна.
2. Хэн ч таныг хэнтэй ч зүйрлүүлэхгүй.
3. Хэн ч танд илүү дутуу зүйл зөвлөхгүй.
4. Хэн ч таны сонголтыг өөлөхгүй.
5. Танд ганцаар шийдэх боломж давуу эрх бий.
6. Та зөвхөн өөрийнхөө сэтгэлд л захирагдана.
7. Толинд өөрийгөө хараад “Бүх зүйл зүгээр байна” “Таарч байна” зэрэг үгсийг таалахын оронд өөрөө өөртөө дүгнэлтийг хийх болно.
8. Та өөрөө сонголтоо хийж байгаа учраас илүү дутуу зүйлд мөнгө гарздах шаардлагагүй.
9. Хэн ч таны сонгосон загварын хандлага бүхий хувцасыг даган дуурайхгүй.

3 жилийн дараа дэлхий сөнөнө гэвэл та юу хийх вэ

Энэ сарын 20 нд Өргөө кино театрт 2012 нэртэй зөгнөлт кино нээлтээ хийх гэж байна. Киноны гол агуулга нь 2012 он эртний Маяачуудын бичсэн он тооны бичиг дээрх сүүлийн жил бөгөөд энэ онд бидний соёл иргэншил хэрхэн мөхөж буй талаар юм. Би трэйлерийг нь олж үзээд киноны урлагын гайхамшигийг бишрэх, 12 онд юу болох бол гэсэн төөрөгдөл хоёр давхцлаа. Та бүхэнд сонирхолтой байх болов уу гээд киноны трэйлер, 2012 оны тухай эрдэмтэдийн таамаглал, зөгнөл г.м олж үзсэн зүйлсээ нийтэллээ. Үнэхээр ертөнц сөнөхөөр бол та юу хийх вэ?
Дөрвөн жилийн дараа дэлхий аймшиг, хүчирхийллээр дүүрнэ гэж зарим хүмүүс таамаглаж байна. Байгалийн болон хүний буруутай үйлдлээс үүдсэн гамшиг дэлхий ертөнцийг сүйрлийн ирмэгт авчирна гэж тэд үзэж буй.

Харин тэднээс илүү өөдрөг үзэлтнүүд олон зууны дайн, сөргөлдөөн эцэс болж дэлхийн хөгжлийн цоо шинэ үе эхэлнэ гэж хүлээсээр. Энэ бүх таамаг, түгшүүр эртний маяачуудын цаг тооллын бичгээс үүдэлтэй. Маяагийн төгсөшгүй хуанли буюу Месоамерикийн цаг тооллын бичиг дээрх сүүлийн өдөр 2012 оны арванхоёрдугаар сарын 21 байгаа нь хачирхалтай. Уг тайлагдашгүй нууц олон арван жилийн турш сонирхогч, судлаачдын анхаарлыг татсан бөгөөд түүхэн хугацаа ойртох тусам бүр ч илүү яригдах болов. Эл өдөр өвөл цагийн эхний өдөртэй давхцаж байгаа нь ч анхаарал татахуйц. Мөн энэ өдөр манай нарны систем Сүүн зам буюу Тэнгэрийн заадсын төвийг дайран өнгөрнө. Зарим Маяа судлаачид төгсгөлийн өдрийг 2011 оны аравдугаар сарын 28, 2012 оны арванхоёрдугаар сарын 23 гэх зэргээр тооцдог. Гэсэн ч дийлэнх нь 2012 оны өвөл цагийн эхний өдөр гэх хувилбартай санал нэгдээд буй. Харин энэ өдөр чухам юу болохыг тэд хэлж чадахгүй байна.

Жүүд христ болон исламын шашинд цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай дурдсан байдаг. Дайн, өлсгөлөн, тахал, үхлийг тээсэн дөрвөн морьтон ирж, эцсийн шүүлтийн өдрийн дараахь их гамшгийн дараа цоо шинэ үе эхлэх тухай өгүүлсэн баримт цөөнгүй. Мөн калпа хэмээх зогсолтгүй эргэлдэх цагийн хүрдний тухай хиндү шашны номлол, шаштирт өгүүлсэн нь бий. Олон үндэстний эртний түүх домогт сүйрлийн дараа ирэх энх цагийн тухай тэмдэглэсэн байдаг. Дээрх хуанлийн эзэд маяачууд өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн бөгөөд тэмдэглэсэн сүүлийн өдрөө хувьслын эриний эцсийн цэг гэжээ. Тэднээс дутахааргүй одон орон судлал, мэргэ төлөгт гарамгай байсан гэх ацтекүүд хүртэл мөхлийн дараахь шинэ үеийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөхлийн тухай бодох олон шалтгаан орчин цагийн хүмүүст бий. Шашин, газар нутаг, ашигт малтмал, эрх мэдлээс үүдсэн дайн тулаан, үймээн самуун тасрахгүй байна. Мөн хүнсний хямрал, усны гачаал, үнийн өсөлт, агаарын бохирдол, байгалийн гамшиг, эдийн засгийн донсолгоо, цаг уурын дулаарал, халдварт өвчин гээд уртаас урт жагсаалт гаргаж болно. Гэхдээ сайн мэдээ бас бий. Шинжлэх ухаан, анагаах ухаан, техник технологи гайхалтай төвшинд хөгжлөө. Хүний дундаж наслалт хэд дахин нэмэгдэж, амьдралыг хялбар болгох олон зүйлийг хүн бүтээлээ. Хувьслын эрин төгсөнө хэмээсэн нь сансрын эрин эхэлж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөхийг зөгнөсөн ч байж болох. Гэсэн ч байгаль орчин уг өөрчлөлттэй холбоотой нь дамжиггүй. Тиймээс байгалиа хамгаалах боломжтой үе төгсөөгүй дээр аюулаас сэрэмжлэх нь зүй. Гэхдээ 2012 онд үнэхээр төгсгөл ирэх бол аливаа зүйлд бэлтгэнэ гэдэг утгагүй. Харин эртний зөнч мэргэдийн таамагласанчлан мөхөл сүйрлийн дараа үнэхээр сайн цаг ирэх бол өөрчлөлтийн золиос хэр их байх нь чухал биш.

------------------------- Бас

Сүүлийн үед бөө мөргөлчид, зөнчид нэлээд ихээр таамаг дэвшүүлж байгаа. Гэхдээ дэлхийн томоохон зөнчдийн хэлсэн зөн тэр ондоо ихэнх нь биелэлээ олсон, тодорхой хугацаанд ямар нэгэн байдлаар биелэгдсэн гэх үнэлэлт 60-80 хувь байдаг тооцоо гарчээ. Энэ бүгдийг он дарааллийн хуудаснаас харсан байна.
2012 онд тав дахь нарны үе буюу Нарны аймаг бүхлээрээ өөр одны тойрогт орно. Энэ тохиолдолд дэлхий дээр амьд биет үлдэх магадлал 0,5 хувь гэнэ.
2013 онд Библид заасанчлан Их шүүлтийн өдөр. Төгсгөл болон эхлэлийн өдөр. Хүмүүсийн хувьд үхэл, харин бурхдын хувьд дахин амилалт. 2014 онд манай нарны системд агуу том тоосон үүл нэвтэрнэ. Энэ үүл замдаа буй бүх гаригийг арчиж хаяна.
2015 онд соёл иргэншил үгүй болно.
2016 онд цаг уурын дулаарлаас болж бүх мөс хайлж, дэлхийн ихэнх хэсэг усанд живнэ.
2017 онд Иерархичийн онолын дагуу дэлхий сөнөнө.
2018 онд Нострадамусын хэлснээр цөмийн дайн болно.
2019 онд дэлхий солиртой мөргөлдөнө.
2020 онд Исаак Ньютоны хэлснээр дэлхий сүйрнэ гэж үзжээ.
Он нь өөр боловч энэ Хавицаа л байхдаа ихэнх таамаг онолоор бол 2012 юм,
Хүн төрөлхтөн удахгүй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр өдрийг майя үндэстнүүд бүр 1000 жилийн өмнө зөгнөжээ.

Энэ үед 26000 жилд ганц тохиох үйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол өгч байна. Зарим улс орон тэр өдөр хүртэл хичнээн жил, cap, өдөр үлдсэнийг ухраан тоолж эхлэв.

Энэ бүх хөл үймээн 2006 оны тавдугаар сард хэвлэгдсэн "2012 он. Кетцалькоатль буцаж ирнэ" гэсэн номноос болж дэгдсэн юм. Тус ном ганцхан сард хэдэн мянган ширхэг борлогдож, нийт 40 000 хувь хэвлэгджээ. Түүнээс гадна 2006 оны 12-р сард дэлгэцнээ гарсан, Мел Гибсоны майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн "Апокалипсис" хэмээх кино өргөн олны сонирхлыг энэ сэдэв рүү чиглүүлсэн бололтой.

2012 оны 12-рсарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хүн төрөлхтөнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил үргэлжилсэн он тоолол төгсөнө.

Сэтгүүлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мөхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сүйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын төгс зохирол нь нөхөн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх өөрийн номонд зөгнөв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт өөрчлөлт гарах ба энэ бүхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисууд чухал үүрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган төгсч, шинэ мянган хэрхэн айдас хүйдэс, элдэв таамаг төрүүлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хүлээлт олон түмний дунд үүслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслүүд "Хүн өөрийн гараар байгаль орчноо сүйрүүлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бүх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд түүнтэй нэгд" гэж уриалж буй нь хүмүүст хүчтэй нөлөөлж байна.

Харин эрдэмтэд эртний майячуудын зөгнөлийг орчин үед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш өндөр хөгжилтэй соёл иргэншилтэй, бичиг үсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гүрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хөгжил нь оргилдоо хүрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш үргэлжилсэн, одоо дуусаагүй байгаа. Харин түүнийг төгсөхөд "тэг он" эхлэх аж.

Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай...

Харь газар очиж ажилласан монголчууд маань мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн мэдэрч, ашиглаж сурдаг гэнэ. Эх орондоо байхдаа энэ бүхнийг яагаад сурдаггүй юм бол. Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.



Учир нь мөнгөний асуудлаа шийдсэн хүн амьдралынхаа сонголтыг мөнгөнөөс хамаарах дарамтгүйгээр хийдэг. Тиймээс үр хүүхэд тань нас бие гүйцсэн хойноо санхүүгийн асуудлаа шийдвэрлэх гэж цаг алдаж, зовж байхыг харахыг хүсэхгүй байгаа бол та анхаарлаа хандуулна уу.

Хуримтлалын гайхамшиг

“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх номонд хүүхдээ багаас нь хадгалах ухаанд сургасан нэгэн түүхийг өгүүлжээ. “…Танил маань долоон настай охиндоо 10 ам.доллар өгөөд аав нь чамд нэг зүйлийг үзүүлье гээд ядуусын хороололд дагуулан очжээ. Тэр хавиар нэлээд явж, бүр хоолны газраар нь хүртэл оржээ. Эцэст нь аав нь охиндоо “Эдгээр хүмүүсийг чиний насан дээр байхад эцэг эх нь мөн л 10 ам.доллар өгсөн. Гэвч тэд тэр дор нь л чихэр жимс аваад идчихсэн. Хүн мөнх эцэг эхтэйгээ амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт бие дааж амьдрах болно. Харин чи сайхан амьдрахыг хүсч байвал олдсон мөнгөө хадгалж сурах хэрэгтэй” гээд хуримтлалын төлөвлөгөө гаргаж өгчээ. Охин тэдгээр ядуусын нэг болохыг хүсээгүй тул өөртөө мөнгөн хуримтлал бий болгож, насанд хүрэхдээ зуун мянга гаруй ам.доллартой болсон байжээ…”
Монголчууд ихэнхдээ “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэсэн хуулиар амьдарч ирсэн. Үүнд багын хүмүүжил, боловсрол болон тайван “монгол араншин” ихээр нөлөөлдөг нь ойлгомжтой. Монголд жирийн амьдралтай нэгэн ажил хийлгүй хэдэн сар хамаатан саднаараа тэжээлэгээд байж болдог. Тэр байтугай гуч гарсан хэрнээ эцэг эхтэйгээ амьдраад, тэжээлгээд явж л байдаг. Харин зах зээл хөгжсөн орнуудад эцэг эхчүүд нь хүүхдээ 18 нас хүрмэгц тусад нь гаргадаг.
Энэ нь нэг харах нь ээ хэтэрхий харгис мэт боловч өрсөлдөөнтэй нийгэмдээ дасгаж, амьдрах дадлыг эртнээс сургах гэсэн арга бололтой. Бидний амьдарч байгаа зах зээлийн нийгэм маань өөрөө хатуу хуультай. Тиймээс бид үр хүүхдээ ирээдүйд сайн сайхан байлгахыг хүсвэл зохих хэмжээний санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тул нэн тэргүүн мөнгө хуримтлуулах аргад сургах нь чухал. Хуримтлалтай байвал хүүхэд тань хэзээд өөрийн гэсэн хөрөнгөтэй байх, гэнэтийн шаардлага гарсан үед хуримтлалаа ашиглан олон эрсдэлээс хамгаалагдах, мөнгөө бодлоготой хэрэглэх, мөнгө хадгалах дадалтай болох зэрэг олон давуу талтай байдаг.
Манай монголчууд хүүхдэдээ хадгаламж нээлгээд, тэдэнд огт үзүүлэхгүй байсаар насанд хүрэх хэрд нь гэнэтийн бэлэг болгон гардуулдаг. Харин гэнэт баяжсан “цээж баян” маань юу юугүй үрж гарна. Яагаад гэвэл хүүхэд тань мөнгөний үнэ цэнийг, энэ мөнгө хэрхэн хуримтлагдсаныг мэдэхгүй. Харин “үрэх мөнгө байвал зарцуулах арга олдоно” гэдэг хуулийг сайн мэдэж байдаг. Тэгвэл Америк гэр бүлүүд хүүхдүүддээ эртнээс хадгалах дадал суулгах үүднээс банканд хадгаламжийн данс нээж өгдөг.
Энэ нь зүгээр нэг төмөр хайрцганд мөнгөө хадгалахаас илүү үр дүнтэй байдаг тул хүүхдүүд ч мөнгөн хуримтлалаа өсгөхөд их зүтгэлтэй ханддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд нь дансан дахь мөнгөнийх нь гүйлгээг хүүхэдтэйгээ хянаж, ихэнхи орлогыг хүүхэд өөрөө хийдэг байна. Тиймээс хүүхэд дансан дахь мөнгөн хуримтлал нь хэрхэн бий болсныг, мөнгөний үнэ цэнийг мэддэг, мөнгөтэй зөв харилцаж сурсан үед нь дансыг өөрт нь хүлээлгэж өгдөг байна.

Үргүй зардал

Удаан уулзаагүй хүүгээ ирэхэд нь би зав л гарвал дагуулан дэлгүүрээр хэсч хүссэн зүйлийг нь авч өгснөөр санасан сэтгэлээ дэвтээдэг байв. Гэтэл үүний дүнд гэрт эвдэрхий тоглоомын сэг хөглөрч, хүү маань энд тэнд явахдаа нүдэндээ харагдсан бүхнээ авах гэж зүтгэдэг “дарангуйлагч” болчихсон байв. Хямдхан юм чинь хэмээн 1000, 2000 төгрөгийг тоолгүй барихад л эвдрэх тоглоом, бохь, чихэр авч өгснөөр би хүүдээ баяр баясгаланг өгч байна хэмээн эндүүрдэг байжээ.
Энэ мэтээр хүүгээ өөгшүүлсээр байтал нэн тэргүүнээ хонгор үр маань үрэлгэн занд суралцаж, цоорхой шуудай руу мөнгөө юүлэхэд бэлэн нэгэн болох нь ээ. Хоёрдугаарт 1000, 2000 төгрөгийг бараа мэт зарж буй тэр эрхэм үүгээрээ ашиг олж байгаа болохоор би тэр хэрээр алдагдалд орж байгаа гэсэн үг. Энэ бүхнийг анзаарсан болохоор би хүүгийнхээ өмнөөс худалдаа хийхээ больж, түүнийг мөнгөтэй харилцах аргад сургахын тулд сар тутам халаасны мөнгө өгч байхаар боллоо. Энэ арга маш богино хугацаанд үр дүнгээ харуулсан юм.
Эхний удаад хүү мааань мөнгөө тэр дор нь үрж орхилоо. Мэдээж бид тохиролцсон болохоор хүү маань энэ сар надаас ямар нэгэн зүйл нэхэх эрхгүй. Харин дараагийн удаа юу худалдаж авахаа төлөвлөдөг болж, дараа сар нь сонирхсон барааныхаа үнийн судалгааг хийж сэтгүүл эргүүлж байгаа харагдсан юм. Тэгээд таалагдсан зүйлээ авахын тулд хэдэн сарын цалингаа цуглуулахаа тооцоолж, бэлгэнд авсан мөнгөө хүртэл уйгагүй цуглуулж билээ. Бас хүү маань өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан тоглоомоо ариглан гамнаж, юу юугүй эвдэхээ больсон билээ.
Ийнхүү дээрх арга хүүд маань хадгалах, сайн сонголт хийх, хүссэн зүйлдээ хүрэх тэвчээр, худалдаа хийх сайн муу талууд, алив зүйлийн үнэ цэнийг бага ч гэсэн ойлгуулж өгсөнөөрөө сайн хичээл болсон. Би ч хүүгийнхээ элдэв хүслийг гүйцээх гэж үргүй зардал гаргахаа больсон. Нэмж хэлэхэд таны мөнгөтэй харилцах байдлаас хүүхэд тань суралцдаг гэдгийг сайтар бодолцон хүүхдийн шуналыг төрүүлэх, нүдэн дээр нь мөнгөө дэмий зүйлд зарахгүй байхыг хичээгээрэй. Мөн хүүхдийн мөнгөний хэрэглээнд үеийнхнийх нь дарамт, нөлөө ихээхэн байдаг бөгөөд тэд материаллаг зүйлсийн хойноос хөөцөлдөж мөнгөө үргүй зарах тохиолдол цөөнгүй. Энэ үед нь тэднийг загнахын оронд сайн зөвлөж хэлэх, ярилцах, мөн санхүүгийн амжилтад хүрэгсдийн номыг уншуулбал илүү үр дүнтэй байх болно.

Санхүүгээ бэхжүүлэх аргад сургах нь

Та хүүхдэдээ хадгаламжийн данс нээж өгөөд, мөнгөтэй зөв харилцах аргад сургасан бол дахиад нэг зүйлийг заах хэрэгтэй. Хүүхэд тань өгсөн бэлэн мөнгөөр дансаа цэнэглэхээс гадна мөнгөө зохих хэмжээний эргэлтэд оруулж, өсгөх аргыг эзэмших хэрэгтэй. Энэ нь санхүүгийн чухал боловсрол гэж мэргэжилтнүүд үздэг. Үнэндээ доор санал болгох зүйл монголчууд бидний хувьд танил санагдахгүй байх аа. Учир нь бид өөрсдөө үнэт цаас, хувьцаа, бондын талаар сайн мэдэхгүй шүү дээ. Харин зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад хувьцаа, үнэт цаас, бонд зэргийг энгийн иргэд нь санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг байна.
Хүүхдэдээ сурч, ажиллахын хажуугаар мөнгө өсгөх дээрх аргыг эзэмшүүлэхийн тулд та өөрөө эхлээд туршаад үз. Анхны хөрөнгө оруулалтаа хийхээс өмнө та хувьцааны зах зээлийн талаарх мэдлэгээ дээшлүүлж энэ талаар багагүй судалгаа хийхэд гэмгүй. Хүүхдэд санхүүгийн боловсрол олгох нэгэн номын зохиогч “…Энгийн ажил эрхэлдэг, жирийн хүмүүс саятан болдог. Тэд сугалааны хожлоор гэнэт баяждаггүй, харин удаан хугацааны турш бага багаар хуримтлуулсан мөнгөө зөв хөрөнгө оруулалтаар өсгөхийн ашиг тусыг мэддэг учраас л баялаг цуглуулж чаддаг” гээд хүүхдэд өгөх санхүүгийн бэлэг дотроос хамгийн үнэтэй нь хувьцаа байх болно хэмээн онцолжээ. Хувьцааны хөрөнгө оруулалтаар ихээхэн хэмжээний хөрөнгө олж болохыг хэн ч үгүйсгэхгүй ээ.

Юунаас эхлэл вэ?

Хүүхдүүд мөнгөний талаарх мэдлэг, боловсролыг найз нөхөд, сургууль хэвлэл мэдээлэлээс олж авах байх хэмээн найдах хэрэггүй. Эцэг эхчүүд л энэ талын боловсролд нь анхаарал тавьж, мөнгөө зөв хэрэглэж сурахад нь туслах хэрэгтэй. Бага насны хүүхдэд мөнгөний үнэ цэнийг ойлгуулахын тулд дэлгүүр лүү дагуулан явж, хямдралын талон ашиглах, хямдрал явагдах үеэр нь худалдаа хийж, жинхэнэ үнийг худалдан авсан дүнтэй нь харьцуулан хэмнэлтээ хамтдаа тооцоолох зэргээр үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.
Мөн гэр бүлийнхээ санхүүгийн төсөв тооцоондоо хүүхдүүдээ оролцуулах нь тэдэнд цаашдаа өөрсдийн мөнгөний урсгалаа зөв зохицуулах дадлыг олоход нь туслана. Мөн мөнгийг хөдөлмөрлөж олохын баяр баясгаланг мэдрүүлж, шийдвэр гаргах чадварыг нь сайжруулахад туслах зорилгоор биед нь тохирсон ажил хөдөлмөр хийлгэсэн ч болно.
Хүүхдүүд хүсвэл өөрсөндөө тохирсон ажлыг олж чаддаг. Гэхдээ энэ мэтээр мөнгө санхүүгийн асуудалд анхаарлыг нь хандуулах нь шуналын тулам болго гэсэн үг огтхон ч биш. Харин ч хэт их шунаглан хорхойсохоос болгоомжлуулах нь эцэг эхийн үүрэг. Дээрх аргуудаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролын янз бүрийн гарын авлага номуудыг өргөнөөр ашиглаж, хүүхэддээ мэдлэг мэдээллийг олгох нь чухал.

Бяслагтай Пицца

Орц:

Өндөг 1 ш
Дрож 8 гр
Ус 100 гр
Масло 30 гр
Гурил 150 гр



Шанз:

Хиам 300 гр
Өргөст хэмх 270 гр
Пицца томат 20 гр
Пицца амтлагч (аргон маягон) 5 гр
1. Буцалсан усын хөргөж бүлээсгээд дрожоо уустал хутган гурил, өндгөө хийж масло нэмээд зуурмагаа бэлтгэнэ.
2. Зуурмагаа гүйцэд хөөсний дараа (ойролцоогоор 20 минут орчим байлгана) таслан авч дугуй хэлбэрт оруулан хэвлэнэ.
3. Хэвлэхдээ дээр нь шанзаа жигд тараан тавьж, дээрээс нь бяслагаа үрж, шарах шүүгээнд 5 минут орчим 180 хэмд шарна.

Амтат Пицца бэлтггэхэд анхаарах зүйлс:

Пиццаг зөв хийснээр дотроо зөөлөн, тансаг сайхан амттай болдог.
Ус болон гурилын харьцааг яг жорын дагуу зөв тохируулах хэрэгтэй.
Зуурмаг гаранд наалдахгүй зөөлөн байх ёстой.
Зуурмагаа зөвхөн тасалгааны хэмд байлгаарай.
Гурилаа хүчтэй биш зөөлхөн зуурах нь зүйтэй.
Нимгэн давхарга үүсгэн элдэж 5-10 мм зузаантай элдэхэд хангалттай ч ирмэг нь голоо бодвол арай зузаавтар байх нь зүйтэй.

Хоолны дуршлыг бууруулах 13 арга

Хэрвээ та илүүдэл жингээсээ салах хүсэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах хэрэгтэй. Энэ нь хоолны дуршлаа бууруулах арга юм.




1. Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шүүс уу
2. Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана
3. Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггүй
4. Хоолоо удаан зажилж ид
5. Супермаркетид худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай
6. Хэрвээ үдийн хоол хүртэл тэвчихгүй бол чихэр ид
7. Үдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ
8. Хэрвээ хоол идмээр санагдаад байвал шүдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг
9. Өдөр бүр алим идэж, тараг ууж бай
10. Бүр тэвчихгүй байвал оройхон хэрд инжир, чавга ид. Мөн аяга сүү ууж болно
11. Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80%-ийг өглөө, өдрийн хоолондоо ид
12. Бариу өмд, даашинз сонгон өмс
13. Хамгийн гол нь та ямар ч хоолны дэглэм барьсан бай хангалттай уураг, тос, нүүрс ус, аминдэмээр хангагдсан байх ёстойг мартуузай.

Үсний өнгө, будалт

Эмэгтэй хүний хувьд үс будахыг байж боломгүй зүйл гэж үздэг байсан тэр цагийг төсөөлөх аргагүй юм. Аз болоход өнөө үед энэ бүхэн улиран өнгөрч, та өөрийн үсээр янз бүрийн өнгө хэлбэр донжтой болгон туршилт хийх боломжтой болжээ. Одоо танд хамгийн чухал нь өнгөний сонголтоо зөв хийх л үлдэж.



Зөв сонгосон өнгө таны нүүр царай, дүр төрхөд чинь илүү зохино гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь таны үүрийг сэргээж, нүдийг тань илүү хурц болгож, гаднах төрхөд тань өнгө үзэмж нэмэх болно. Ийм үр дүнд хүрэхийн тулд танд зөвхөн ямар өнгө илүү сайн тохирхыг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд та өдрийн тод гэрэлд толины өмнө суугаад өөрийгөө сайтар ажигла.

Үснийхээ өнгийг тодорхойлохын тулд эхлээд нүүрний хэлбэрээ сайн анхаараарай. Учир нь цайвар өнгө нүүрийг өргөн харагдуулж, бараан өнгө нүүрний хэлбэрийг нарийн, зууван харагдуулна.

Эхлээд та нүүрнийхээ өнгийг анхаар.

Нүүрний өнгө нь ягаавтар, улаандуу өнгөтэй эмэгтэйд дундын өнгө зохино. Ийм царайтай эмэгтэйд улаан шар өнгө огт зохихгүй. Учир нь улаан шар өнгө нь улаан болон шар өнгийг агуулдаг.
Хэрэв эмэгтэй та цайвар өнгийн нүүртэй бол танд бараг бүх төрлийн өнгө зохино. Иймээс та өөрийн сонголтдоо нийцүүлэх хэрэгтэй.
Шаравтар буюу лааны тосон өнгийн нүүртэй бол та үсээ бараан өнгөөр будвал зохино. Мөн сонгомол элгэн хүрэн өнгө танд бас зохино. Ийм өнгө нь нүүрний шаравтар өнгийг дарж, цайруулж өгдөг.
Үсээ будахад анхаарах зүйл:

Мэдээж хэрэг хэрэв та өөрөө үсээ будвал мэргэжлийн хүн шиг будаж чадахгүй. Гэхдээ зарим үед өөрөө будахаас өөр өргө байдаггүй шүү дээ. Ийм тохиолдолд та юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Та үсний будаг авч, өнгө сонгохдоо хэсэг үсэнд түрхсэн будгийн өнгийг анхаар. Будагны хайрцган дээрх өнгө зарим тохиолдолд таардаггүй гэдгийг сана. Тэгээд ч үсний өнгөө хүссэн өнгөнөөс бараан болгохоос урьдчилан сэргийлж арай гэрэлтэй өнгийг сонго.
Нэг хайрцаг будаг дунд зэргийн урттай үсэнд хүрэлцэхээр тооцоолсон байдаг. Хэрэв та урт үстэй бол хоёр хайрцаг будаг авсан нь дээр.
Будагийг хэрхэн хэрэглэх зааврыг бүрэн уншиж,үг бүрчлэн ойлгосныхоо дараа үсээ будаж эхлэнэ. Ямар нэгэн зүйл ойлгогдохгүй байвал хүгээс асууж болно.
Гарныхаа арьсыг будаг болгохгүйн тулд заавал зориулалтын бээлий өмсөөрэй. Мөн будаг нүүрний арьсанд хүрэхээс болгоомжлох үүднээс дух болон хоёр чихний орчим арьсанд вазелин эсвэл нэлээд өтгөн тос түрхээрэй.
Будагны бүх хольцыг хольж хутгасны дараа үсээ будах хэрэтэй. Сайн хольж хутгаагүй будаг үсэнд өнгө оруулдаггүй тал бий.
Хэрэв та үснийхээ өнгийг анх удаа сольж будаж байгаа бол юуны өмнө үснийхээ уганд будаг түрхэнэ. Дараа нь үзүүр хэсгийг будна. Будахдаа ар дагзнаас эхлэнэ.
Урт үс богино үсийг бодвол амархан будаг авдаг. Мөн будахад ч амар байдаг.
Хэрэв та хэзээ нэгэн цагт үснийхээ өнгийг үндсэн өнгөнд буцааж оруулах болвол эхлээд та үсээ бага зэрэг ургуулах хэрэгтэй. Ингээд угнаасаа ургасан үснийхээ өнгө нь ямар байхыг ажиглаж байгаад будах өнгө, будах эсэхээ тохируулдаг байна.
Үсэнд арчилгаа хэрэгтэй:

Үсээ будаснаас хойш эхний хоёр долоо хоногт үсээ нарны хурц туянаас аль болох хамгаалах хэрэгтэй. Мөн аль болох үсээ далайн болон хлорлог усаар угаахгүй байх нь зүйтэй шүү. Учир нь дөнгөж будсан үс давслаг орчинд нилээд эмзэг байдаг.
Үсээ угаахын тулд болж өгвөл будагтай үсэнд зохиулсан шампунь хэрэглэх нь зүгээр. Ийм шампунь нь үсний гэмтсэн хэсгийг сэргээж, будагийг удаан байлгадаг. Үсэндээ тэжээлийн тос түрхэж бай. Үсээ угаасны дараа мушгиж болохгүй. Мөн нойтон дээр нь самнаж болохгүй. Үсээ хатаахдаа хуурай алчуураар арчиж, усыг нь авах маягаар хатаана.
Үсээ хатаахдаа ердийн арга хэрэглэвэл зүгээр, харин үс хатаагч хэрэглэх болбол хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй. Хэрэв танд халуун агаараар маш богино хугацаанд хатаах хэрэг гарвал үсэндээ хамгаалах хэрэгсэл үрхэнэ.
Орчин үед гоо сайхны үйлдвэрлэл бидэнд үсний үндсэн тогтвортой, суурь гэсэн хоёр төрлийн будгийг санал болгож байна. Суурь өнгийн будаг маш олон янз байдаг. Тухайлбал тушь, бальзам, зөөлөн үсэнд зориулсан хөөс гэх мэт. Гэхдээ эдгээр төрөлд нэгдмэл зүйл олон бий. Үүнд:

Эцэстээ эдгээр нь үсээ угаахад л арилдаг. Гэхдээ энэ бүлэгт хамаардаг будаг нь нэг үндсэн үзүүлэлтээр ялгардаг юм. Суурь өнгөний хөөс болон шампунь хэрэглэсний дараа үсний өнгө богино хугацаанд хадгалагдана, магадгүй эхний угаалтын дараа эсвэл 12 дахь удаагийн угаалтын дараа ч арилах талтай. Зөөлөн будаг илүү тэсвэртэй байдаг бөгөөд ийм будаг толгойг 20-25 удаа угаасны дараа арилдаг. Таны худалдан авсан бүтээгдэхүүн өнгөө хэдий хир хугацаанд хадгалхыг та тайлбараас уншиж болно. Нэр хүндтэй фирмүүд бараа бүтээгдэхүүнээ дагалдуулж заавал зааварыг нь хийсэн байдаг.
Ихэнх суурь будганд аммиак агуулагддаггүй бөгөөд найрлаганд нь орсон устөрөгчийн перекисийн хэмжээ маш бага, ойролцоогоор 3 орчим хувь байдаг. Энэ нь ийм будаг үсийг гэмтээдэггүй гэсэн үг.
Хэрэв таны үсний 50 орчим хувь нь бууралтсан байвал суурь будаг үүнийг сайн будаж, халхалж чадна. Харин бууралтсан үс үүнээс их байвал дарж чадахгүй.
Ийм будаг хэрэглэснээр таны үсэнд гэмтэл учрахгүй.
Суурь будаг үсний өнгийг өөрчилж чаддаггүй. Ийм будаг таны үсэнд гагцхүү тодорхой өнгө туяа нэмдэг. Үүнээс ийм будагт таны үсний өнгөн хэсгээр будаг оруулж, гүнд нэвтэрч чаддаггүй гэнэ.
Харин тогтвортой будаг суурь өнгөнөөс өвөрмөц.

Ийм төрлийн будаг толгойг 100 удаа угаасны дараа ч арилдаггүй. Иймээс та үснийхээ үндсэн өнгийг буцаагаад оруулья гэвэл үсээ урт ургуулж байж л үндсэн өнгөндөө орох болно.
Тогтвортой будгийг найрлаганд заавал аммиак ордог, мөн устөрөгчийн перекись нь ердий будагныхаас 3 дахин их байна.
Ийм будаг цал буурал үсэнд ч гэсэн өгө оруулдаг.
Тогтвортой будгийг хэрэглэх үед үсний бүтцэд гэмтэл учирдаг.
Ийм будаг таны үсний өнгийг үндсээр нь өөрчилнө. Энэ нь будаг таны үсэнд гүн шингэж байна гэсэн үг.
Тогтвортой будгийг хэрэглэхэд хориглох зүйл бас байна. Жишээлбэл: бөөрний өвчний үед, жирэмсний үед, хөхүүл эмэгтэйчүүд, биений юм ирсэн үед тогтвортой будгийг хэрэглэж болохгүй. Энэ будганд бас эерэг тал байна. Тослог, нарийн ширхэгтэй үстэй эмэгтэй тогтвортой будаг хэрэглэж болно. Учир нь тогтвортой будаг үсийг бага зэрэг хуурайшуулж, илүү бүдүүн хөвсгөр харагдуулдаг.
Сэтгэгдэлүүд (2) | Хэвлэх хувилбар | Үзсэн тоо: 4883
Бусад
Үсээр нь шинжихүй
Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн
Бүсгүй та үсээ ямар хүнсээр хооллодог вэ?
Үс чинь унаад эхэлбэл дархлаа муудсаны шинж
Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй

Шинэ жилийн үлгэр

-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.


Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа. Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хурдан ирүүлж өгөөч гэж гуйсан болохоор хүүгийн бяцхан зүрх хүчтэй цохилж маш ихээр итгэн хүлээж байлаа.
-Ээжээ аав яагаад утсаар ч яридаггүй юм бэ? Maнай ангийн Баяраагийн аав бас хол байдаг гэхдээ дандаа утсаар ярьдаг гэсэн шүү дээ гэхэд ээж нь
-Mиний хүүгийн аав бүүр хол утасны сүлжээ барьдаггүй газар байдаг юм байхгүй юу даа тэгээд ч хүүгээ том болж байгааг харах гэж яараад удахгүй ирэх болохоор миний хүү хүлээж байгаарай гэж аргаллаа. Maгадгүй хэзээ ч ирэхгүй бас хүүгийнхээ хэзээ ч харж байгаагүй аавынх нь тухай ярьхад ээжийнх нь сэтгэл урагдах мэт болдог гэж бяцхан хүү яахан мэднэ.
Aнх хүүгийнхээ аавтай танилцаад анхны гэсэн нандин бүхнээ түүндээ л зориулж аз жаргалaaр дүүрэн баярлан хөөрч явахдаа хожмын нэгэн өдөр хүүгээ тэврээд үлднээ гэж хөөрхий гэнэн бүсгүй тэр үед яахан мэдэх билээ.
Хорвоо дэлхий зогсох мэт болоод уйлан үлдсэн түүнд
-Уучлаарай би эхнэр хүүхэдтэй хэрэв чамд хэлсэн бол чи мэдээж намайг тоохгүй байсан шүү дээ гэж жишим ч үгүй хэлээд зөрүү харсан түүндээ гомдхын ихээр гомдож орь ганцаар уйлан үлдсэн тэр үдэш саяхан ч юм шиг тодхон санагдана.
Aйл гэрийн амьдралыг бусинуулж, алаг үрийг өнчрүүлж аавыг нь булаахгүй гэсэндээ өөртөө баймгүй их зориг тэвчээр гараж хөөрхий бүсгүй хүүхэдтэй болсон гэдэгээ хэлж ч чадалгүй уйлан үлдэж билээ.
Хаварын тэр хуйсгануур өдөр орчлон хорвоо хөмрөх мэт болж, хүүхдээ авхуулая гэж шийдээд уйлан явсанаа одоо бодохоос ч аймаар. Ийм хөөрхөн үр нь энэ хорвоод мэндэлж чадахгүй болох байсан гэж бодхоор хүүгээ улам их хайрладаг байлаа. Tүүний амьдралын гол утга учир гэрэл гэгээ нь амин үр нь болохоор аргагүй бизээ.
Tэр мөчөөс бүсгүй эр хүнд итгэхээ больж худалч хуурмаг эрчүүдээс өөрийгөө хүүгээ хамгаалах гэж их л хичээдэг байлаа. Taнилцаж дотносох хүсэлтэй эрчүүд олон тохиолдовч хайртай дуртай гэж сэтгэлээ илчлэх тэдэнд бүсгүй нүүр ер өгдөгггүй байлaa.
Үнэндээ дахиж хууртаж ахиад сэтгэлээ шархлуулахаас дэндүү их айж байсан болохоор тэр.
Шинэ жилийн баяр хаяанд ирж гудамж талбайн гэрэлт чимэглэлүүд гоёхон гялалзаж, дэлгүүр хоршоо хүний хөлд дарагдан хүн бүр цаанаа л нэг догдолж хүлээсэн байдалтай байх бөгөөд харин хүү юу юунаас илүү догдолж бас аавыгаа хүлээж байлаа. Хүсэл минь заавал биелнэ гэж хүү дотроо дахин дахин хэлж байв. Aaв ээж хоёрынхоо гараас хөтлөн яваа хүүхдүүдийг хараад аавыгаа ирэхээр бид гурав ч бас ингээд л явна даа гэж мөрөөдөн бас дотроо сэмхэн атаархана.
Хүү цэцэрлэгийнхээ шинэ жилийн баяраар Долоон oдой ба цасан гоо үлгэрт тоглож бэлэгээ аваад их л урамтай гэгч нь ээжийнхээ гараас хөтлөн гэрийнхээ зүг яарч явлаа. Гэртээ байхгүй хойгуур аав нь ирчихвэл яана гэж санаа зовсон хэрэг л дээ.
Aмттан бүхэн өрсөн ширээнээ суугаад урьдын адил хоёулахнаа шинэ оноо угтах гэж буйдаа хүүгийн сэтгэл нэг л дундуур аав дахиад л ирэхгүй нь дээ гээд дэмий л цонхоор харна. Tелевизээр шинэ жилийн тухай зохиомжууд, дуу хөгжим эгшиглэж хүмүүс түрүүчээсээ салютаа буудуулж эхэллээ. Гуниглан байгаа бяцхан хүүгээ харж ээжийнх нь сэтгэл бас л уйтгартай болжээ. Дор дороо нэгийг бодон байх ээж хүү хоёрын бодолыг үргээн хонх дуугарлаа. Хүү итгэл тээсэн харцаар ээжрүүгээ асуусан байртай нэг хараад хаалга руу гүйчихлээ. Хэн байдаг билээ гэж гайхан үүдээ тайлаад бүр балмагдаж орхилоо. Mөнөөхөн цан хүүрэг савсуулсан хүн
–Aлив миний хүү аавдаа ир их удаан хүлээсэн үү? гээд өвдөг дээрээ бөхийн суугаад хүүг тэврэн аваад дээр гэгч өргөлөө. Аaваa хэмээн хүү баярлан хашгираад урьд нь хэзээ ч харж байгаагүй аавыгаа хүзүүдэн зүүгдлээ. Бүсгүй эхлээд гайхаж дараа нь залууг хөөн гаргая гэж бодсон ч хүүгийнхээ тэр их баяр хөөрийг унтрааж зүрхэлсэнгүй . Хүү аавынхаа өвөр дээр суугаад чөлөө завгүй шулганаж, зурсан зурагнуудаа үзүүлэн,хадгалсан чихэрээ гарган өгч маш ихээр хөөрөн баярлаж байлаа. Харин түүнийг доромжилж байгаа, хүүг нь хуурч байгаа ажлынхаа газрын залууд уур нь хүрч алгадаад авмаар байсан ч хүүгээ бодоод яаж ч чадсангүй. Тэд хамтдаа шинэ оноо баяр хөөртэй угтаж, цонхоор шөнийн тэнгэрт түмэн өнгөөр гялалзах салют буудуулхыг харан гайхаж хөгжилдөн байлаа. Хүүгийн хамгийн гоё шинэ жилийн баяр энэ болж удаан хүлээсэн аав нь ирсэн болохоор бүхнээс илүү хөөрөн баярлаж байгаа нь аргагүйээ. Oлон олон хүмүүс шинэ оноо угтан баярлаж байсан ч чухам бяцхан хүү бүр ч илүү аз жаргалтай байлаа. Яг л үлгэрийн гэмээр санагдах шинэ жилийн ид шид үргэлжлэх мэт хүү ядарсандаа болоод зүүдний ертөнцөөр умбан оджээ. Хүүгээ унтуулсны дараа бүсгүй сая л гэмт залуу руу ууртай нүдээ гялалзуулан юу юугүй хашгичин загнах гэтэл залуу чимээгүй байхыг гуйгаад
-чишш хүү сэрчихнэ. Юуны өмнө найзыгаа уучлаарай. Би чамд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ ойлгуулах гэж зөндөө хэлсэн боловч чи даанч итгээгүй. Гэхдээ амьдралын утга учир минь чи болоод удаж байгаа. Ноднин жилийн шинэ жилээр би байгууллагын өвлийн өвгөн болсон доо? Tэгээд хүүд бэлэг өгөөд өвгөн аавдаа хүслээ хэлээрэй гэсэн чинь
-Aaвыг минь л хурдан ирүүлж өгөөч гэж надаас чин сэтгэлээсээ гуйсан юм л даа . Тэгээд л би их удаан бодож бодож өнөөдөр л зориг гарган ирлээ гэх нь тэр. Бүсгүй үнэндээ юу ч дуугарч чадсангүй. Гомдлын, цөхөрлийн, баярын нулимс хацрыг нь дагаад урсаад л байлаа. Шинэ жилийн шөнө намуухан гадаа ширхэг ширхэгээр цас зөөлхөн бударч байлаа.
Шинэ оны эхний нар урган мандахад хүү сэрлээ. Сайхан зүүд байх вий гэхдээ бушуухан ааваа ээжээ гэж дуудтал Ээж нь инээмсэглэн хүрч ирээд хүүгээ үнслээ.
Харин галын өрөөнөөс аав нь -Өө миний хүү сэрсэн үү? алий аавдаа гүйгээд ир аав нь үнсье гээд хүүг дуудлаа.
Шинэ оны шинэхэн өглөөний нaран нүд гялбуулж яг л бяцхан хүүгийн сэтгэл мэт цагаахан цасан дээгүүр аав ээж хоёрынхоо гараас хөтлөлцсөн хэн бүхнээс илүү аз жаргалтай хүү инээмсэглэн одлоо…

уушиг устгаж буй утаагаа яах вэ

Манай улсын хvн амын дийлэнх нь Улаанбаатарт амьдардаг. Хєдєєнєєс хот руу шилжилт хєдєлгєєн нэмэгдээд л байна.

Тэднийг нийслэл рvv оруулахгvй гэх эрх хэнд ч байхгvй. Яагаад гэвэл тэд ч, бид ч бvгдээрээ Монгол улсын иргэн, тэгш эрхтэй хvмvvс. Нийслэлчvvд тэднийг хажиглаж, хєдєєгийнхнєєс л болж хотын утаа ихэссэн гэж ярьдаг. Хэрэг дээрээ хотын утаа ихсэхэд олон зvйл нєлєєлсєн. Єнєєдєр нийслэлийн хэмжээнд машинтай хvн хэд байдаг билээ. Зарим бэл бэнчинтэй нэг нь хоёроос гурван машинтай байх тохиолдол ч бий. Vvний дээр хотод хэдэн арван жил хуримтлагдсан хур хогны асуудал. Vхсэн нохойны ємхий vнэр хамар цоргиж, хашаа байшингийн булан тохой ялгадсаар дvvрч, хєгжилтэй орны нохой ч жигшмээр зvйл энэ хотод олон бий. Энэ л дvр зураг бидний, эх орны минь тєрх болсоор удлаа. Хэн ч тоохгvй, баахан бичиг цаасан дээр хэрэгжих хуулийн дор хэдий хvртэл ингэж амьдрах вэ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь зуны дэлгэр цагт хотын утааны талаар хэн ч ам нээхгvй. Дорвитойхон шиг ажил хийж байгаа хvн ч байхгvй. Намрын сэрvvн орохоор амтай хvн бvгдийн ярьдаг ганц сэдэв нь утаа болж хувирна. Хэдэн cap дуугvй суусны эцэст єнєє л гэнэт ухаан орсон юм шиг утаанаас болж бид чинь уушгигvй боллоо, урагт нєлєєллєє хэмээн адгацгаана. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишvvдийн дийлэнхийнх нь мєрийн хєтєлбєрт "Хотын утааг багасгана, хотыг утаагvй болгоно" гэсэн амлалт бий. Энэ ч бас иргэдэд зориулж тараасан мєрийн хєтєлбєрийн цаасан дээр л хоцорно. Хотын утааг багасгах талаар дорвитой ажил хийлгvй байсаар нийслэлчvvд бас нэгэн шинэ утаат євлийг угтав.

Энэ жилийн агаарын бохирдол ємнєх жилийнхээс хэд дахин илvv байгаа талаар албаны хvн мэдээлж байсан. Утаа их гаргадаг машины дугаарыг хурааж, шахмал тvлш айлуудаар тараасан нь ямар ч нэмэр болсонгvй.
Энэ жил нийслэлийн Агаарын чанарын албанаас утааг багасгах талаар хэд хэдэн ажил явуулжээ. Харамсалтай нь ямар ч vр дvнд хvрсэнгvй. Шинэ технологи боловсруулсан ч зєвхєн туршилт маягаар л хэрэгжсэн аж. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зєвлєлгєєн дээр Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Б.Инжиннаш "Хотын утааг ганц агаарын чанарын алба дийлэхгvй байна. Vvнд олон байгууллага нэгдэж, тєсєв хєрєнгє гаргаж байж л хийгдэх ажил" хэмээн цєхрєнгєє барсан байдалтай ярьж зогссоныг санаж байна.

Нээрээ ч тvvний хэлдэг зєв. Дан ганц байгууллага битгий хэл нийслэл хот даяараа утаатай тэмцэхэд дийлдэхгvй болчихоод байна шvv дээ. Яг амаа аван зуларсан агсам морь шиг. Гэхдээ ярьж суухаас илvv ажил хэрэг болгох нь л хамгийн чухал болсон. Нийслэлийн Агаарын чанарын албанаас хийж хэрэгжvvлж байгаа ажил нь агаарын бохирдлыг хэмжих болжээ. Бууруулж чадахгvйгээс хойш хэмжээд ч болтугай хvмvvст хор хєнєєлийг нь сануулж байгаад талархах хэрэгтэй ч юм шиг. Нийслэлийн агаарын чанарын албанаас зургаан дvvргийн хороодын нутагт агаарын чанарын хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр угаарын хийн агууламж ихэнх дvvргvvдэд манай улсын стандартын зєвшєєрєгдєх хэмжээнээс бага байна гэсэн судалгаа гарсан аж. Харин энэ нь Европийн стандартаас ихээхэн давсан vзvvлэлт юм. Тvvнчлэн угаарын хий нь тvлшний дутуу шаталт болон цогшуулсан зуухнаас ихээр ялгарч байгааг хэмжилтээр тогтоосон байна. Тэдний ажил энэ мэт цаасан дээр л хэрэгжив. Жил жилийн євєл асуудал болдог утааг арилгахгvй хэрнээ зуны дэлгэр цагийг зугаалж vдсээр л байх уу.

Хотын утаанаас ангажрахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах нь чухал байгаа юм. Бvр болдоггvй юм аа гэхэд гэр хорооллын айлгуудыг ус, цахилгаанд холбох хэрэгтэй. Одоо зарим айлууд цахилгаанаар халаалтын асуудлаа шийддэг болсон байна билээ. Энэ мэт цэвэр, бохир усны шугам тавьж, халаалтыг нь хангалттай єгєєд байхад заавал нvvрс тvлж, хєє тортогтой зууралдана гэж зvтгэх хvн гарахгvй л болов уу. Тэгээд ч агаарын бохирдол багасана. Айлууд нvvрсэнд зарцуулж байгаа мєнгєє цахилгаандаа хэрэглэж болно шvv дээ. Нэг нь шинэ санаа гаргаж, нєгєє нь тvvнийг vгvйсгэж, гурав дахь нь хоёуланг нь шvvмжилдэг заншлаар хэдий хvртэл явах вэ.

Устаж мєхєж буй шувуу

Тайфунник Энэ хєєрхєн бяцхан шувууг тайфунник хэмээн нэрлэдэг. Оршдог газар нь Берлудын арлын хамгийн алслагдсан Дир л
Бермудын арлын зvvн хэсэгт 6 га газарт байдаг. Бермудын арал нь Атлантын далайд Америкийн Хойт Каролина мужаас зvvн тийш 900 киломерт байдаг. Ой хамгаалагч амьтан судлаач Унигейт есєн арлын хамгийн том Нонсаг арал дээр 1560 оны vеэс гахай, дараа нь оготно хулган Испаничууд ачиж ирсэн нь энә шувууны єндєгийг тvvж идсээр устаж мєхєх аюулын ирмэгт аваачжээ гэж дvгнэсэн байна. Америкийн байгалийн тvvхийн музейн эрхлэгч Роберт Мэрфи энә шувууны єндєгийг олжээ. 1945 онд vхсэн шувуу олсон нь энә шувууг бvрмєсєн устаж байна гэдэг дvгнэлт гаргахад хvрчээ. 1951 оны нэгдvгээр сарын 28-нд энэ шувууны vvр болон хэдэн єндєг олсон нь уг шувууг авран хамгаалах завшаанийг болжээ. Vvр нь 2-3.5 м урт байдаг гэнэ. Эхлээд 18 vvр олсон нь 35 жилийн дараа 52 хос болон vржжээ. Тайфунник шувуугаа Нонсаг арал дээр 1000 хос болтол єсгєж чадвал миний хvсэл мєрєєдєл биелнэ гэж Роберт итгэл дvvрэн єгvvлж байна.

Friday, December 4, 2009

ХООЛОО САЙН ЗАЖИЛЖ БАЙ
Хоолыг сайн зажилбал цусныг шүлсний булчирхайнуудаар дамжуулан гаргаж, түүний хортой болон хэрэггүй бодисуудаас цэвэрлэх боломжтой болдог. Лицозим хэмээх фермент хортой бодисуудын нөлөөг сааруулдаг. Шүлсний ихээхэн шүлтлэг чанар нь бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж өгнө. Зажлах үед гүрвэлзэх хөдөлгөөн эрчимждэг. Хэрвээ хоол хүнсний зүйл дутуу бутлагдвал үүнээс болж хөндийн болон хана орчмын боловсруулалт хямарч бүдүүн гэдсэнд орсон эдгээр том хэсгүүд нь бичил биетүүдийн нөлөөнд орж ялзрал үүсгэн өтгөн хатах нөхцлийг бүрдүүлдэг. 
ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС
Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэ. Ханиадны вирус нь хуурай орчинд илүү өсөж үрждэг. Иймд буцалсан ус, ногоон цай, жимсний цэвэр жүүс, тослог багатай сүү зэргийг оролцуулсан шингэн ундааг өдөрт 8-10 аягыг ууж хэрэглэ. Энэ нь бие махбодийн шингэн төлөв байдлыг хадгалж вирус үржих нөхцлийг багасгана.

Жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэ. Аливаа халдварын үед бие махбодид явагдах хэт исэлдэлтийн урвалын эсрэг үйлчилгээтэй антиоксидантууд болох аминдэм А, С, Е, цайр, селен нь жимс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудын хамгийн сайн эх үүсвэрүүд нь ургамлын гаралтай хүнс болох жимс, ногоо, самар, үр ба тод өнгөтэй жимс, ногооны хальсанд их хэмжээгээр агуулагддаг.

Хангалттай хэмжээний уураг хэрэглэ. Уургаар баялаг, өөхгүй хар мах хангалттай хэмжээгээр хэрэглэ. Вирусын халдвараас сэргийлэх гол хамгаалах эсүүд болох цусны цагаан эсүүдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүнс, хоолоор авч буй уураг юм. Хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, вирусын халдварт өртөх эрсдлийг бууруулна. Загас, малын өөхгүй хар мах, тослог багатай сүү, цагаан идээ, аарц, өндөг зэрэг нь биологийн өндөр үнэ цэнэтэй уургийг агуулдаг.

Үл орлогдох тосны хүчлүүд. Үл орлогдох тосны хүчлүүд нь вирусын халдварын үед эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Эдгээр тосны хүчлүүд нь шингэн тосонд илүү их агуулагддаг. Загас, олив, коконат, төрөл бүрийн самар, үрийн тос нь маш чухал эх үүсвэрүүд юм. Бидний хэрэглэдэг таван хошуу малын махнаас адууны маханд үл орлогдох буюу ханаагүй тосны хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг.

Архи, согтууруулах ундаа. Архийг хэтрүүлж хэрэглэх нь бие махбодийн дулаан үүсэлт, эсийн дархлаанд чухал үүрэгтэй бичил тэжээлийн бодисуудыг хүний бие махбодоос гадагшлуулдаг. Архийг өндөр тунгаар хэрэглэх нь дархлалын эсийн үйл ажиллагааг алдагдуулж, бактер, вирусын эсрэг үйлдлийн түвшинг нь бууруулдаг.