Wednesday, December 16, 2009

“Үг” гэр бүлийг холбох гүүр

Гэр бүлийн харилцаа гэдэг бол хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн харилцааны шинж чанартай шууд холбоотой. Ханилж эхэлж байгаа, ханилаад цөөн жил болж байгаа, хүүхэд төрүүлээгүй гэр бүлд нөхөр эхнэр хоёрын хооронд тогтсон харилцаа байдаг.

“Та гэр бүлээсээ ямар үг сонсохыг хүсдэггүй вэ?”
Хараал зүхэл
Аав, ээж, удам судрыг муучилсан үг
Царай зүс, гадаад байдлаар доромжилсон гэцгээжээ.
Анхны хүүхэд, дараа дараагийн хүүхэд төрж, бойжиж гэр бүл өнөр өтгөн болох явцад харилцаа өргөжиж харилцан нөлөөл нь ихэсдэг жамтай. Гурван хүүхэдтэй гэр бүл 26, дөрвөн хүүхэдтэй гэр бүлд 57 хоёр талын харилцааг үүсгэдэг байна. Энэ харилцааг тухайн гэр бүлийн харилцаанд төдийгүй, их гэр бүлийн хүрээнд оруулан овог, эцэг хүүхэд, ач зээ гэх үеүдээр үзвэл 150-аад харилцаа үүсэх жишээтэй. Эдгээр өргөн хүрээтэй, олн талтай, харилцааны дотроос юуны өмнө ёс төртэй, ураг барилдсан өрх гэрийн гишүүдийн хоорондох харилцааг анхаарах ёстой. Гэр бүлийн хэний хооронд харилцаа сайн, муу байх нь тухайн гэр бүлийн тогтвортой, салж сарнихгүй байх явдалтай холбоотойг та бид мэднэ. Гэхдээ “хүн хэлэхээс наашгүй” гэдэг.
Нийгмийн хаpилцааны өөрчлөлтийг даган гэр бүлийн харилцаанд өөрчлөлтүүд гарсаар байгаа, гарах ч ёстой учир юуны өмнө гэр бyлийн гишүүн та бүхэнд анхаарч мэдвэл зохилтой харилцааны асуудлаар танилцуулах нь зүйтэй гэж үзэж эхний зөвлөгөөг бичлээ.

Эр хүн дуугүй байвал….
Хэрэв эмэгтэй хүний хэлсэн үгийг зөвөөр ухаарч ойлгох нь эр хүнд төвөгтэй байдаг бол эр хүний дуугүй дүнсгэр байдлыг учрыг үнэн зөвөөр олох нь эмэгтэй хүнд бас хэцүү.
Эр хүн ярианыхаа дундуур дуугаа хураах явдал байдаг. Тийм биз. Ийм дуугүй байх үед нь эр хүний үнэн санааг ойлгох бол хэцүү. Эр хүний дуугаа хураасан үед эмэгтэй танд “Энэ намайг үзэн ядаж байна, намайг хаях гэж байна” гэх зэргээр бодогдож болох юм.
Нөхөртэйгээ ярилцах хүсэлгүй байх тэрхэн тохиолдолд эмэгтэй өөрөө дуугүй болох явдал бас байна.

Эр хүн яагаад “Дуугаа хураадаг” юм бол?
Эр хүн ямар нэгэн юмыг бодож боловсруулах юм уу тодорхой шийдвэр гаргах
Аль нэгэн асуултанд хариу эрэлхийлэх,
Сэтгэл үймэрсэн үед биеэ барих хэрэгтэй,
Хүнд байдлаас гарах шаардлагтайгаас үүсдэг.
Эмэгтэй хүн яах гэж ярьдаг юм бол?
Янз бүрийн шалтгаантай. Заримдаа эр хүн дуугаа хурааснаас ч шалтгаалдаг.

Эмэгтэй нь ямар нэгэн мэдээлэлд дуулгах юм уу, хүлээж авах,
Эмэгтэй нь чухам юу хэлэх гээд байгаагаа тайлбарлах,
Эмэгтэй тайвширч биеэ барих /эрэгтэй нь энэ тохиолдолд дуугүй байна/ болдог.
Эмэгтэй хүн сэтгэлдээ хадгалж явсан зүйлээ илчилж ярингуутаа эр хүнд улам бүр дотносохыг хичээнэ.
“Дэмий яриа өдөх нь дэмий”
Эр хүн дуугаа хураахад харин эмэгтэйнь түүнд асуулт тавьж эхэлдэг. Жишээлбэл: “Ямар нэг юм болоо юу?” гэж эмэгтэйгээ асуухад эрэгтэй нь “үгүй” гэж хариулна. Гэвч энэ нэг л биш байна гэж эмэгтэй нь бодоод “Ямар нэгэн юм чамайг зовоож байх шиг байна. Яасан бэ?” гэж дахиад асууна. Эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулна. Тэгэхлээр эмэгтэй нь “Юу зүгээр гэж, тийм юм байж таарахгүй. Юу болсон юм бэ?” эрэгтэй нь “Юу ч болоогүй, байдгаараа л байж байна, намайг таван байлгаад өгөөч”, эмэгтэ нь “Чи надтай ерөөсөө зүгээр ярьж чадахгүй, дандаа намайг зовоож байх юм аа”.
“Юу болоо вэ?” гэсэн асуултанд эрэгтэй нь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хариулж байгаагийн утга “Надад тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг би өөрөө шийдвэрлэнэ. Тусламж хэрэггүй баярлалаа” гэсэн санаагаар илэрч байна.
Харин эмэгтэй нь “Санаа бодлоо тэр бүр чамд дэлгэхийг хүсэхгүй, чамд итгэхгүй гэж байна гэж боджээ.”
Олонхи эмэгтэй дотнын хүнээ зэмлэх болон зөьлөгөө өгөх арга хэлбэрээ буруу сонгосноос эцэстээ хэрүүл, маргаан болж хувирдаг тал бий.
Анхаарлаа хөндийрүүлэлгүй сонсож сур Эмэгтэй хүний хайр дурлалын хэрэгцээг хангах хамгийн шилдэг арга бол харилцаж сурах явдал юм. Үүнд, эр хүний гол зорилго бол гутрахгүй, бухимдахгүй, анхаарлаа хөндийрүүлэхгүйгээр сонсож сурах нь чухал. Эмэгтэйнхээ санаа бодлыг ойлгох гэж хичээх хэрэгтэй.

“Та хань нөхрөөсөө ямар үг их сонсохыг хүсдэг вэ?”
40 хувь нь “чамд хайртай”
25 хувь нь “чамайгаа хэзээ ч хуурч мэхлэхгүй”
20 хувь нь “ухаантай хүн шүү”
15 хувь нь “миний нөхөр /хань/ ховор шүү” гэж хариулж байна.

Эрэгтэй хүний сэтгэлийг өөрчлөх сайн арга байна уу?
Ялихгүй юманд гутрах, хөөрч баярлах хэрэггүй гэж эмэгтэй хүнийг ятгах нь эрэгтэй хүний буруу үйл явдал. Эрэгтэй хүний зан төрхийг өөрчлөх гэж хүсэх нь эмэгтэй хүниы буруу явдал.
Тэгэхлээр эдгээрийн аль аль нь сөрөг үр нөлөөтэй болно.

Эмэгтэйн гаргадаг алдаа
Эмэгтэй хүн эр хүнийг ёс зүй хэм хэмжээнд байдаг гэдэгт нь итгэдэггүй гэж эрэгтэй нь бодох болсон,
Сөрөг байдлаа сэтгэлийн хөөрлөө ил гарган түүнийг хянаж, зан аашийг өөрчлөх гэж оролдох,
Эр хүний гэр орныхоо төлөө хөөуөлдөж явдаг зүтгэлийг нь үнэлж үздэггүй, юмыг дутуу дулимаг хйидэг гэж сэтгэл дундуур байдаг.
Эр хүнийг хөдөлгөөн, зан авирыг засч залруулах, хүүхэд шиг захирахыг хичээнэ,
Сэтгэл дундуур явдгаа илэн далангүй илэрхийлдэг зэрэг алдааг өөрсдийнхөө харилцаанд гардаг зөрчлүүдтэй харьцуулж үзээрэй.
Эрэгтэйн алдаа
Та эмэгтэйнхээ хэлэх үгийг сонсдоггүй, хэрвээ сонсох юм бол хайхрамжгүй ханддаг
Эмэгтэйн хэлснийг сонсонгуутаа таг дуугүй гараад явчихдаг.
Эр хүнээс хайр энхрийлэл, зөөлөн сэтгэл хүсч байдгийг төдийлөн ойлгодоггүй зэрэг

1 comment:

  1. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариарай. dr.louisclinic@gmail.com -ээр дамжуулан бид танд Бөөрнийхээ сайн дүнг санал болгож байна. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл +918704214690 or   dr.louisclinic@gmail.com
    WhatsApp: +15172342545
    Үнэ: $450,000usd

    ReplyDelete