Wednesday, October 21, 2009

Дурлалын оршил


Эмэгтэй хүнд хурьцлын өмнө оршил хэрэгтэй. Энхрий ялдам үгс, хайр энхрийлэл, үнсэлт озолт зэрэг нь бэлгийн таашаал авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дурлалын оршил дур хүслийг улам бадрааж, хос хоёрыг улам дотно болгож, харьцааг гүнзгийрүүлдэг. Оршлын үед амрагууд бие биенээ өдөөж, алгуурханаар дур тачаалаа дээд цэгт нь хүртэл оргилуулбал дур тавилт нь төчнөөн хүчтэй, тод байна.

Таны нас ба секс


Хүмүүс хэрхэн дурладаг вэ? Тэдний дурлалын уран сэтгэмж ямар байдаг вэ? гэсэн асуулт залуусын сонирхлыг ихэд татдаг аж. Сэтгэлзүйчид, хүмүүсийн дурлалд хандах хандлага наснаас нь хамаарч олон янз байдаг гэж үздэг байна.

Хайрын есөн төрөл

Хэн нэгэнд дурлавал юуны өмнө гедонист (таашаал ханамж авах сонирхол давамгайлсан) дурлал уу эсвэл үүрэг дүр хувиарлсан харьцаа юу гэдгийг өөрөөсөө асууж тодорхойлох хэрэгтэй. Хэрэв гедонист бол тун удалгүй дурлал чинь ууршиж үгүй болно.

Эмэгтэйчүүдийн дурлалын онцлог

17 нас
Охид энэ насандаа одоо л хүнтэй суухгүй бол дараа нь нөхөр олдохгүй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илүү өдрөөс өдөрт цодойх гэдэснээсээ болж хүнтэй суух нь ч байдаг. Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг.

Өөрөөсөө олон ах эрчүүдтэй суувал жаргадаг уу?

Хайр сэтгэлд нас хамаагүй гэж сүүлийн үед үзэх болжээ. Залуухан бүсгүйчүүд гол төлөв 15-20 насаар ах ахимаг эрчүүдийг тохиромжтой гэж үзэх нь бий. Ахимаг насны эрчүүд ч залуу бүсгүйчүүдийг сонирхох хандлагатай байдаг нь нууц биш. Учир нь тэд өөрсдийгөө эрч хүч, сексийн хүсэл дүүрэн байгаа гэж боддог.

Харилцаанд нөлөөлдөг хүчин зүйлс

Өнөө үеийн хүмүүс нэг бол огт юу ч мэддэггүй харанхуй бүдүүлгээсээ эсвэл зөвхөн мэдлэг, мэдээлэл цуглуулдаг боловч түүнийгээ огтхон ч хэрэгжүүлдэггүй, эрсдлээс айдаг, тархиа түмэн мэдээллээр дүүргэвч нөгөө л эрч хүчгүй, итгэлгүй, аймхай байдалдаа баригдан хөдөлгөөнгүй, нөлөөгүй хэвээр …

“Би өөртөө итгэж байна.” гэдэг хүмүүс ч тийм их итгэлтэй бус л байдаг өнөөгийн хүмүүст эрч хүч, урам зориг хайрласан үгс хэрэгтэй байдаг. Хүнийг, багийг илүү их дэмжсэн, ажиллах хүчийг нь нэмсэн, хөгжүүлсэн үгс … Хүнийг төсвийн ажилтан шиг байж яг л тохируулсан машин шиг байдаг байдлаас гаргаж ажилдаа эрч хүчтэй хандаж олон олон шинэ зүйлийг бүтээхэд нь туслах үгс…Хүний дотоод ертөнцийг хүчлэн сэтгэлийн тэмүүллийг нь гаргаж өгсөн үгс… “Үүнийг хэн хийх вэ?” гэхэд “Би хийе” гэдэг хүн бий болгодог үгс…

Ажил хэрэгч хүмүүсийн эрхэмлэх 10 чанар

Эдгээр шинжүүд бизнесийн амжилтыг баталгаажуулах уу? Мэдээж үгүй. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд эдгээрийг мартахгүй байх хэрэгтэй. Таны бизнесийн ажилд төлөвлөсөн, төлөвлөөгүй ямар ч үе тохиосон өдөр тутмын практикт тулгуурлан өгүүлсэн дээрх зүйлсийг санаж, мөрдөхөд ямар ч л байсан өөрийгөө та тодорхой хэмжээгээр бусдаас давуу гэдгээ мэдрэх болно.

Эмэгтэй хүнд ямар малгай зохих вэ?

Сэтгэл татахгүй бүхэн үхмэл үнэтэй, дэгжин, хээнцэр малгай өмссөн хүн бүхэн гоё харагдаж чаддаггүй. Хамгийн гол нь малгайгаа нүүр царианы хэлбэртээ, үс засалт, насны байдалдаа тохирохоор сонгох нь чухал юм. Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой малгай огт зохидоггүйн дээр жижиг, навтагар малгай ч эвгүй, сүргүй харагдуулдаг.

Өргөн нүүртэй манай монголчуудад хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгочихдог гэмтэй. Ийм бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн харагдана. Доошоо нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаа зайлсхий Харин өргөссөн бол орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зохимжтой

Намхан нуруутай эмэгтэйчүүд өргөн хүрээтэй малгайнаас аль болох татгалзаарай. Учир нь таныг газрын бэтэг шиг харагдуулна шүү. Өндөр хүмүүс өргөн хүрээтэй малгай емсвөл гоёмсог сүрдлэг харагддаг. Залуу бүсгүйчүүд нарийн чамбай хийцтэй малгайнаас татгалз. Учир таныг наснаасаа илүү овортой харагдуулдгийг санахад илүүдэхгүй. Харин берет, дээш эргэсэн хүрээтэй, эсвэл эсвэл спорт маягийн малгай өмсвөл зүгээр. Ахимаг насны эмэгтэйчүүдэд хурц биш өнгөтэй, тууз хатгуур бүхий энгийн чимэглэл бүхий доошоо пөмбийсөн хүрээтэй чамин хийцийн малгай намбалаг, зохимжтой харагдуулдаг. Сийрсэн малгай зуны костюм, даашинзтай гоёмсогхослодог бөгөөд хавар намарын пальтотой ч хослуулан өмсч болох юм. Шил зүүдэг эмэгтэйд цэцэг, туузаар чимсэн малгай зохимжгүй шүү.

Сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал

Сарын тэмдэг нь ариун цэврийн хэрэгсэл хэрэглэх, хэвлийн доогуур базалж өвдөх болон шалтгаангүйгээр уурсах гээд бөөн асуудал дагуулдаг. Зарим үед эмэгтэйчүүд, эмэгтэй хүн болж төрсөндөө харамсах ч явдал бий. Чарльз Дарвины онолоор бол энэ үйл явц нь эмэгтэйчүүдэд үр тогтох, хүүхэд тээх , хүүхэд төрүүлэхэд туслах зарчимаар бий болсон гэдэг.
Сарын тэмдгийн мөчлөг нь тусгай даавруудын хатуу хяналтан дор эмэгтэй хүний бэлгийн эрхтэнүүдэд сар бүр явагддаг өөрчлөлт юм. Хэвийн сарын тэмдгийн мөчлөгийн илрэл нь сар бүр тогтмол цусархаг ялгадас бэлгийн замаар ялгарах явдал юм. Энэ нь 28 хоног тутамд 3-5 хоног үргэлжилнэ.

Шинж тэмдэг
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалыг сар бүрийн тогтмол байдлаар нь шинжинэ. Хэрвээ тогтмол ирж байвал хэвийн. Үгүй бол мөчлөг алдагдаж байна гэсэн үг.
Ийм алдагдлын хамгийн хурц илрэлийн нэг нь аменорея буюу хагас жилээс илүү хугацаагаар сарын тэмдэг ирэхгүй байх.
Түүнээс гадна хэтэрхий бага эсвэл хэт их сарын тэмдэг ирэх, мөн түүнчлэн тогтмол биш байх( ойр ойрхон эсвэл цөөн ирэх)нь анхаарууштай зүйл . Цус гарах нь зөвхөн 1-2 хоног юмуу эсвэл долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилвэл эмэгтэйчүүд болгоомжилох хэрэгтэй. Мөн сарын тэмдэг өвдөлт ихтэй ирэх нь мөчлөгийн алдагдал байж болно.

Шалтгаан
Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдал нь өвчин бус зөвхөн бэлиг эрхтэний үйл ажиллагаанд гарсан ямар нэгэн хямралын шинж тэмдэг юм. Мөчлөгийн алдагдалын эх үүсвэр нь ихэнхдээ дааврын тогтолцооны гажуудал байдаг. Гэхдээ энэ гажуудал нь заавал бэлгийн даавруудад гарах албагүй. Бамбай булчирхай, бөөрний булчирхай болон өнчин тархины дааврын гажуудлаас ч болсон байж болно. Эдгээр дааврын өөрчлөлтөд гарах хэд хэдэн шалтгаан байж болно. Үүнд:

* Байнгын сэтгэлийн дарамт ба мэдрэлийн системийн өвчлөл
* Бэлгийн эрхтэний, эсвэл өөр дотор эрхтэний ноцтой өвчлөл
* Удамшил
* Зарим нэгэн эм, бэлдмэл хэрэглэхэд
* Оршин суудаг газраа эрс өөрчлөх ( дулаан газраас хүйтэн газар)
* Цацрагийн болон бусад хордлого
* Хэтэрхий хурц хоол

Харин тампон хэрэглэх нь сарын тэмдэгийн мөчлөгт сөрөг нөлөө үзүүлдэг гэж зарим хүмүүс буруу ойлгодог.

Үр дагавар
Зарим сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын цаана маш ноцтой өвчин болох умайн гадуурх жирэмслэлт, өндгөвч болон умайн хортой, хоргүй хавдар байж болох эрсдэлтэй.

Оношлогоо
Сарын тэмдэг гэнэт өөрчлөгдөж хэвийн бус болсныг анзаарсан даруйдаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Сарын тэмдэгийн мөчлөгийн алдагдалын шалтгааныг аль болох хурдан илрүүлбэл сайн. Эмч хамгийн эхлээд өвчтөний дааврын тэнцвэрт байдлын шинжилгээ хийнэ. Түүнчлэн бэлгийн дотор эрхтэний гэмтэл байгаа эсэхийг шалгах хэт авианы шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Мөн үтрээний наалдац авах, эсвэл бэлгийн замын өвчин илрүүлэх тусгай молекулын оношлогоо юм. Дааврын шинжилгээний үр дүнгээс хамаарч өвчтөнд дотоод шүүрлийн булчирхайн мэргэжлийн эмчийн зөвлөгөө шаардлагатай болж магадгүй.

Эмчилгээ
Алдагдсан сарын тэмдэгийн мөчлөгийг зайлшгүй хэвийн болгох шаардлагатай. үүний тулд мөчлөгийн алдагдлыг эмчлэх бус харин үүсгэсэн шалтгааныг арилгах хэрэгтэй:

* Халдварт болон үрэвсэлт өвчнийг тусгай эм, физик эмчилгээгээр эмчилнэ.
* Дааврын өөрчлөлтийн эхэн үед дааврын эмчилгээ хийнэ.
* Хавдар үүссэн нөхцөлд мэс засал хийгдэнэ.
* Суларсан биемахбодийг дэмжихэд биеийн тамираар хичээллэх болон зөв хооллолт, амин дэм тусална.

Хөхний хорт хавдар

Хавдар яаж үүсдэг вэ?
Хавдрын мянга гаруй төрлийн бүлэг өвчин байдаг. Шалтгаан нь тодорхойгүйгээр эсүүд хэвийн бус болж ямар ч хяналтгүйгээр эсийн хуваагдал болсноор хорт хавдар үүсдэг. Эрүүл хүний биед эсүүд тодорхой зохицуулалттайгаар хуваагдан эд эс нөхөн төлжиж байдаг. Харин хавдрын үед эсүүд гэнэт маш хурдтайгаар ямар ч зохицуулалтгүйгээр хуваагдан олширч хэвийн бус болдог байна.

Хавдар нь:

1. Хортой
2. Хоргүй гэсэн хоёр янз байна.

Хоргүй хавдар: Биеийн эд эсээс тодорхой заагтай байх ба эд эсийг түрж ургахаас биш нэвчиж ургахгүй.
Хортой хавдар: Ойролцоо эд эсэд нэвчин, тэдгээрийн бүтцийг гэмтээж ургадаг бөгөөд биеийн бусад хэсгүүдэд ч үсэрхийлдэг байна.
Хорт хавдар нь цусны урсгал ба тунгалгаар тархдаг. Хамгийн түрүүнд суганы булчирхайд үсэрхийлдэг байна. Үүнээс гадна, тунгалгийн булчирхай, яс, элэг, уушгинд үсэрхийлнэ.

Хөхний хорт хавдрын шалтгаан
Бүхий л насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг хэдий ч нас ахих тусам өвчлөх магадлал эрс нэмэгддэг байна.
Эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдрын өвчлөлд өртөх магадлалтай өндөр эсрдэлтэй дараах нөхцлүүд байдаг байна.

1. Ээж нь эсвэл эгч нь 50 наснаас өмнө хөхний хорт хавдраар өвчилж байсан
2. Хүүхэд огт төрүүлээгүй эсвэл анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн
3. Хөхний үрэвсэлт өвчнүүд
4. Олон дахин үр хөндүүлсэн, зулбасан
5. Хавдар үүсгэдэг хүнд металлын үйлдвэр, химийн үйлдвэр зэрэг хорт бодистой орчинд ажиллах

Хөхний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ?

1. Хөхөө өөрөө тогтмол шалгах: Хөхөө өөрөө тогтмол шалгаснаар хөхний хорт хавдрын 80% нь анх оношлогдоод байна. Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна.
2. 45-аас доош насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж хэвийн байдлыг хангах
3. Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх
4. Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх

Хөхөө хэзээ шалгах вэ?
Эмэгтэйчүүд анхны сарын тэмдэг ирсэн үеэс эхлэн хөхөө өөрөө шалгаж сурах хэрэгтэй. Сард нэг удаа сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгахад зохимжтой. Энэ үед хөх зөөлөрч, биений юмны мөчлөгтэй холбоотой өөрчлөлтүүд алга болно. Цэвэршсэн эмэгтэйчүүд санахад амар тодорхой өдрийг сонгох нь зохистой.

Хөхөө өөрөө яаж шалгах вэ?

1. Биеэ бүсэлхий хүртэл нүцгэлээд толинд харан гараа биеийн дагуу унжуулж, толинд харан хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, ургацаг, овгор, эсвэл арьсан дээрээ ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг хар.
2. Хөхний толгойг долоовор ба эрхий хуруугаараа зөөлөн чимхэн ямар нэгэн шингэн зүйл, ялгадас гарч байгаа эсэхийг үз.
3. Толины өмнө зогссон хэвээр, хоёр гараа толгойныхоо ард авна. Дахин хонхор, овгор, хавдар байгаа эсэх, хэлбэр нь өмнөх сарынхаас өөрчлөгдсөн эсэхийг ажигла.
4. Хоёр гараа ташаандаа аван, мөр ба далаа урагшлуулж ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг шалгана.
5. Зүүн гараа толгойноосоо дээш өргөнө. Баруун гарын хурууны өндгөөр зүүн талын хөхийг зөөлөн тэмтэрч үзнэ. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалгана.
6. Дээш харж хэвтэн, хөхөө хурууныхаа өндгөөр дээш дүүш, хөхний товчны ойроос эхлэн эргэн тойронд суганы чиглэлд тэмтэрнэ.

Дараах өөрчлөлтүүд илэрвэл даруй эмчид хандаарай!

1. Янз бүрийн бэрсүү хатуу зүйл тэмтрэгдэх
2. Хөхний арьс улайж барзайх
3. Хөхний аль нэг хэсэгт хэлбэр өөрчлөгдөх, арьс хонхойх
4. Хөхний товч татагдан цааш хонхойх
5. Хөхнөөс цусархаг эсвэл идээрхэг ялгадас гарах
6. Хөхний аль нэг хэсэг хөндүүрлэж өвдөх

Жимс, ногоо Бүсгүй таны найз

Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.


Өргөст хэмх
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Түүнчлэн нэг ширхэг өндөгний шарыг хоёр халбага өргөст хэмхийн шинэхэн шүүстэй хольж бигнэх нь хуурай бөгөөд нүхжилт ихтэй арьсанд тохиромжтой. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.