Wednesday, October 21, 2009

Дурлалын оршил


Эмэгтэй хүнд хурьцлын өмнө оршил хэрэгтэй. Энхрий ялдам үгс, хайр энхрийлэл, үнсэлт озолт зэрэг нь бэлгийн таашаал авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Дурлалын оршил дур хүслийг улам бадрааж, хос хоёрыг улам дотно болгож, харьцааг гүнзгийрүүлдэг. Оршлын үед амрагууд бие биенээ өдөөж, алгуурханаар дур тачаалаа дээд цэгт нь хүртэл оргилуулбал дур тавилт нь төчнөөн хүчтэй, тод байна.

Хэрэв сексийн үед эрэгтэй нь түрүүлж тавиад эмэгтэй нь хоцорвол сөрөг дагавартай, ийм эмэгтэй сэтгэл дундуур, амьдралдаа гутаж, өөрөө төдийгүй ойр дотны хүмүүсээ шаналгаж, гэр бүлийн уур амьсгал хурцаддаг. Эмэгтэй хүн зөвхөн шөнө төдийгүй өдөр ч гэсэн хань нөхрөөсөө хайрын сайхан үг сонсох дуртай байдаг. Хэрэв нөхөр нь арай илүү цаг зарцуулж, арай их уран сэтгэмж гаргасан бол бэлгийн амьдралд асуудал үүсэхгүй байсан гэж итгэдэг. үнэхээр ч тийм байдаг. Эр хүн сексийн үед ханиа бүрэн өдөөгдөхийг хүлээж, дур тавихаа хойшлуулж чадвал бүх юм сайхан болно. Дурлалын оршил нь бие махбодь гэхээсээ сэтгэл санаа, сэтгэцтэй илүү холбоотой. Ийм учраас сексийн тоо, чанар онц үүрэггүй. Эр хүний хэрхэн хөдөлж, юу ярьж байгаа, яаж харж байгаа нь тун чухал. Дур хүслийг давалгаа механик хөдөлгөөний дүнд биш харин тархинд үүсдэг. Иймээс эр хүний сексийн уран зөгнөл голлох үүрэгтэй. Секс судлаачдын үздэгээр эмэгтэй хүн өөрийг нь ойлгодог эр хүнд илүү татагддаг бйана. өөрийг нь зөвхөн орон дотор төдийгүй өдөр тутмын амьдралд бие хүн гэж хүндэтгэж хүлээн аьвдаг эрчүүдтэй бие махбодийн хувьд илүү татагдаж, дур хүсэл нь бадардаг. Дур ханахын тулд эмэгтэй хүн өөрөө идэвхтэй байх хэрэгтэй. Хурьцалд зөвхөн биеэрээ оролцоод нөхрөө хэзээ дуусахыг хүлээн хэвтэж болохгүй. Эмэгтэй хүмүүсийн ихэнх нь сексээс ханамж авдаггүй хэрнээ тэвчсээр байдаг. Энэ нь нэг талаас бэлгийн ханамж авч, дур тавьж үзээгүйтэй холбоотой. Нөгөө талаас ичиж зовон, даруу биш байхаас айдаг. Ингээд эр хүнээс таашаал өгөхийг нь хүлээн хэвтдэг. Ийм эмэгтэйчүүд эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Нөхрийнхөө бэлгийн хэрэгцээг хангахаас гадна өөрөө таашаал авах ёстой гэж ухаар. Бэлгийн амьдрал бол зүгээр нэг хурьцлаас илүү өргөн хүрээтй ойлголт гэж үзэх ёстой. Сэтгэлээ нээлттэй байлгавал жинхэнэ дур тачаал “сэрнэ”. үүнд эмэгтэй хүн өөрийн биед хадах хандлага, мөн сексийн уран зөгнөл нөлөөлнө. Эмэгтэй хүн дур тавьж үзээгүй бол хурьцлын үед тавьсан мэт дүр үзүүлэх хэрэггүй. Ийм тийм үйлдэл хийвэл нөхөр маань зөвшөөрөх болов уу гэж бүү эмээ. Эмэгтэй хүн өөрийнхөөр байж, цаашид хөгжих талаар өөртөө санаа тавих ёстой. Зүгээр нэг нхөрийнхөө сүүдэр мэт амьдарч болохгүй. Зарим эмэгтэй өөрийн амьдралдаа гутарч, биширч байсан хүн нь өөр байсныг мэдэж урам хугарснаас болоод бэлгийн амьдралаасаа ханамж авахаа больдог. Дур ханадаггүй цорын ганц шалтгаан байдаггүй. Энд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эмэгтэй хүн нөхрөө мэдрэмжгүй, амиа боддог гэж буруутгахын өмнө өөрийгөө ажигла, тунгаа, “Би өөрөө харлуулахын тулд юу хийж байна?” гэж асуу. Эмэгтэй хүн ханьдаа юу ч өгч чадахгүй, өгөхийг хүсдэггүй бол түүнээс хариу юм шаардах, буруутгах хэрэггүй.

No comments:

Post a Comment