Wednesday, October 21, 2009

Өөрөөсөө олон ах эрчүүдтэй суувал жаргадаг уу?

Хайр сэтгэлд нас хамаагүй гэж сүүлийн үед үзэх болжээ. Залуухан бүсгүйчүүд гол төлөв 15-20 насаар ах ахимаг эрчүүдийг тохиромжтой гэж үзэх нь бий. Ахимаг насны эрчүүд ч залуу бүсгүйчүүдийг сонирхох хандлагатай байдаг нь нууц биш. Учир нь тэд өөрсдийгөө эрч хүч, сексийн хүсэл дүүрэн байгаа гэж боддог.
Гэтэл энэ нь үнэн чанартаа эндүүрэл байдаг аж. Эмэгтэй хүн тавь хүрсэн ч өөрийгөө арчилж тордох, эрүүл мэнддээ анхаарах, стрессээс гарах арга ухаандаа эрчүүдээс илүү сайн бэлтгэгдсэн байдаг гэнэ. Харин эрчүүдийн хувьд амьдралын хүндрэл бэрхшээлийг даван туулах чадвар маш тааруухан байдаг аж. Залуу бүсгүйтэй гэрлэсэн эр хүн эхэн үедээ үнэхээр залуужсан мэт харагддаг байна. Гэвч явц дунд сексийн хэт их хүчин чармайлт, идэвхтэй харьцаа нь нь эрүүл мэндийг нь муутгадаг байна.

* Ахимаг насны эрчүүд гол төлөв санхүүгийн чадавхи сайтай байдаг. Өөрөөр хэлбэл, байр сууц, машин, хувийн хадгаламжтай… гэх мэт.
* Ахимаг эсвэл дундаж насны эрчүүд дагавар хүүхдийг нь нэг их хажиглаад байдаггүй. Харин ч сайн эцэг болж чаддаг.
* Ахимаг насны эрчүүд залуу бүсгүйтэй гэрлэсэн ч нэг их удалгүй нас барах магадлалтай. Үүний үр дүнд нь залуу бүсгүй түүний хөрөнгийн эзэн болж сууна. Иймэрхүү гэнэн бодлоор ахимаг насны эрчүүдтэй амьдралаа холбосон бүсгүйчүүдийг шууд буруутгах аргагүй юм. Харамсалтай нь тэдний мөрөөдөл эндүүрэл болон хувирах нь их байдаг гэнэ.
* Ахимаг насны эрчүүд хэдийгээр залуу эхнэр авсан ч юм бүхнийг урьдчилан тооцоолсон байдаг гэнэ. Залуу сайхан гэргий нь өөрт нь дурлаж суугаагүй нь мэдээж. Тийм болохоор өөрийг нь нас барсны дараа тэр мэдээж нөхөртэй болно. Иймд өөрийг нь нас барсан хойно, махаа зулгааж байж олж цуглуулсан хөрөнгөөрөө бусдын гэдсийг тэжээж, тэднийг жаргааахгүйн тулд бүхнийг зохицуулсан байдаг.
* Ахимаг насны эрчүүд аливаа төлбөр тооцоог өөрөө хийж, гэр бүлийн төсөв санхүүг өөрөө барих сонирхолтой байдаг.
* Ахимаг насны эрчүүдийн иймэрхүү муу санаа, хувиа хичээсэн нөхцөл байдлын улмаас гэр бүлд хардалт гэдэг бараг өвчний шинжтэй болдог.
* Ахимаг насны эрчүүд жижиг сажиг тооцоо, үл итгэлцэл, сэжиг таамгаар залуу гэргийгээ байнга шаналгадаг.
* Ахимаг насны эрчүүд “Эхнэртээ бүгдийг үлдээгээд нас барна” хэмээн аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ энэ амлалт тийм ч амархан биелэгдэхгүй. Эсрэгээр ч байж мэднэ.
* Ахимаг насны эрчүүд дагавар хүүхдийг ад үздэггүй ч тэдэнтэй итгэлтэй сайхан харьцаа тогтоож чаддаггүй

No comments:

Post a Comment